
МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн энэ жилийн наадам Төв аймгийн Зуунмод суманд болохоор болжээ. 32 дахь удаагийн “Болор цом” наадам ирэх сарын 14-нд зохион байгуулагдана. 1983 оноос зохион байгуулж эхэлсэн тус наадамд өрсөлдөх найрагчын бүтээлийг МЗЭ-ийн төв байранд хүлээн авч байгаа аж. Даширамд дурдахад “Болор цом” урд нь Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай аймагт болж байсан.