
Хэл амыг араасаа нэлээдгүй дагуулсан МХБХ-ны ээлжит их хурал ирэх сарын 27-нд болно. Тус их хурал дээр цаашид холбоог хэнээр удирдуулахыг шийдвэрлэнэ. Тэгвэл саяхан сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэр тодорчээ. МХБХ-ны ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “Вульф Петролеум” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж нар өрсөлдөхөөр болжээ. Мөн дэд ерөнхийлөгчид дөрөв, Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд 20 хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн байна. Даширамд дурдахад ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм дөрвөн жилийн турш ямар ч цалингүй ажиллана.
Сэтгэгдэл (2)