Холливудын нэрт жүжигчин Жане Фонда өчигдөр 77 насныхаа төрсөн өдрөөр Италийн “State RAI TV” шоунд оролцжээ. Энэ үеэр тус шоуны хөтлөгч жүжигчинд улаан сарнай бэлэглэж, урт удаан наслахыг ерөөсөн байна. "Мөнхийн залуу" тодотголтой Фонда Холливуудын алдрын гудамжинд байрлах өөрийн одны дэргэд үнэнч фэнүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Тэрээр 1960 оноос эхлэн кино урлагт хүчин зүтгэж, 80 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээж, 1999, 2002, 2005 онуудад “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртэж байжээ.






Сэтгэгдэл (1)