
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс л нисэх талаар мөрөөдөж ирсэн. Харин технологийн дэвшлийн ачаар зорчигч тээврийн онгоц зохион бүтээгдэж цаг хугацаа, орон зайн ашигтай нөхцөл байдлыг бидэнд бий болгосон юм. Тэгвэл нисэх мөрөөдөлтэй хүмүүсийн хүслийг биелүүлсэн нэгэн мини нисэх онгоцыг мэргэжилтнүүд бүтээжээ. Тодруулбал энэхүү онгоцоор иргэний нисэхийн дагаж мөрдөх ёстой заавар дүрмүүдийг дагаж мөрдөөд хүн болгон эрх чөлөөтэй нисэж болох аж. Мөн уг онгоцны дотоод орчныг гайхалтай бүрдүүлсэн бөгөөд люкс салонтай, суудал нь халдаг, савхин бүрээстэй гэх мэтээр орчин үеийн олон шинэлэг тоноглолтой юм байна.
Сонирхолтой үүнийг Монголд оруулж ирэх боломжтой бөгөөд нэг бүрийн үнэ нь 250 сая төгрөг болно. Хэрвээ та хүсвэл яг л автомашин сонгож байгаа юм шиг өөрийнхөө таалалд нийцсэн өнгө, загвараас нь шилж сонгох боломжтой гэнэ. Тус онгоц нь 100 литр АИ-98 шатахуунаар 1000 км нисэх чадвартай.
Сэтгэгдэл (2)