Махны
өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Нөөцийн мах худалдаанд гарч эхэлсэнээс хойш долоо хоног өнгөрчээ. Энэ хугацаанд 316 тн мах борлуулсан гэж УБ хотын ерөнхий менежер Ч.Бат ярьж байна.
Энэ жил худалдаанд гарсан нөөцийн мах
нь зах зээлийн үнээс 1300-1500 төгрөгөөр хямд, тэгсэн мөртлөө өөх сайтай сайн чанарын мах байгаа нь иргэдийн
сэтгэлд нийцэж буй юм байна.
319 хүнсний дэлгүүрт нөөцийн мах борлуулахаас 202 дэлгүүрийн үйл ажиллагаа
жигдэрчээ. Мөн энэ
долоо хоногийн сүүлчээр махны
өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн цагаан сарын өмнө
өргөтгөсөн худалдааг дахин хийж махны
үнэнд интервенц хийх талаараа танилцуулав. Ингэхдээ жижиглэнгээр биш гулуузаар
нь худалдах юм байна.
Т.Энхэлээ