
Роналдо болон Ирина Шейк нарын салсан талаарх мэдээлэл хурдацтай тархаж олны анхаарлын төвд орсон. Саяхан Иринагийн бие төлөөлөгч байр сууриа илэрхийлсэн бол дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналду энэ асуудлаар албан ёсны тайлбар хийжээ. Тэрээр "Таван жил болзооны дараа Ирина Шейк бид хоёрын харилцаанд төгсгөл ирсэн. Энэ алхмыг хийх нь бидний аль алинд маань тустай гэж бид үзсэн. Би Иринад хамгийн сайн сайхан бүхнийг хүсч байгаа" гэжээ. Сонирхолтой нь зарим эх сурвалжууд Кристианог "Реал Мадрид ТВ"-ийн нэвтрүүлэгч бүсгүй Лусиа Виллалонтой болзож эхэлсэн талаар мэдээлэл өгчээ.