
Английн лигийн цомын хасагдах шатны хамгийн сонирхолтой тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Лигийн цомын хагас шигшээд учраа таарсан "Ливерпүүл-Челси"-гийн эхний тоглолт Ливерпүүлийн талбай болох "Энфильд" цэнгэлдэхэд явагдаж 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын эхний гоолыг Эден Азар пеналтаас оруулсан бол тэнцээний гоолыг Рахим Стерлинг оруулжээ. Хариу тоглолт долоо хоногийн дараа Челсигийн талбайд болно.