
ОХУ-ын алдарт уран гулгагч Евгений Плюшенко их спортдоо иргэн иржээ. Тэрээр Японд болсон тэмцээнд түрүүлж мөсний талбайд хаан гэдгээ дахин нотолжээ. “Kinoshita winners open 2015” тэмцээнд тэрээр 86.95 оноо авснаар алтан медаль хүртэж, Японы тамирчин Нобү Нари Ода, Канадын Жеффри Баттл нар удаалав. Нэрт уран гулгагч энэхүү тэмцээнд оролцохын өмнө ОХУ-ын аварга шалгаруулах болон Европ, дэлхийн аварга шалгаруулах албан ёсны тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.
Сэтгэгдэл (2)