Твиттер орчинд “амьдардаг” хүмүүсийн дунд дуучин Д.Болдын нэрээр
нэгэн хүн бичиж байсныг болиулахаар “жинхэнэ” дуучин өөрөө твиттерт
нэгдлээ. @DorjsurenBold хэмээх бүтэн нэрээрээ эрхээ нээж, хуучин
@CamertonBOLD гэсэн хуурамч хаягт сануулга өгчээ. Тэрбээр “Өнөөдрийг
хүртэл миний нэрээр жиргэж байсанд баярлалаа. Одоо би өөрөө, ОК?”
хэмээлээ. Нээгдээд 10 гаруйхан хоног болж байгаа дуучны жиргээ
одоохондоо баярлалаа, талархлаа гэсэн үгээр дүүрэн байна.

Твиттер орчинд “амьдардаг” хүмүүсийн дунд дуучин Д.Болдын нэрээр нэгэн хүн бичиж байсныг болиулахаар “жинхэнэ” дуучин өөрөө твиттерт нэгдлээ.
@DorjsurenBold хэмээх бүтэн нэрээрээ эрхээ нээж, хуучин @CamertonBOLD гэсэн хуурамч хаягт сануулга өгчээ. Тэрбээр “Өнөөдрийг хүртэл миний нэрээр жиргэж байсанд баярлалаа. Одоо би өөрөө, ОК?” хэмээлээ. Нээгдээд 10 гаруйхан хоног болж байгаа дуучны жиргээ одоохондоо баярлалаа, талархлаа гэсэн үгээр дүүрэн байна. Учир нь маш олон хүн өөрийн биеэр твиттерт заларсанд таатай хандаж, амжилт хүсч байгаа юм. Уулзахыг хүсдэг, асууж тодруулах зүйл гарвал яаж хандахаа мэддэггүй хүмүүст твиттер орчин нь илүү хялбар. Гэсэн ч хашир хүмүүс жинхэнэ Д.Болд гэдэгт эргэлзэж, тандаж байна. “Байрны чинь хүүхэд

байна, мөн л юм бол амьдардаг орцныхоо дугаарыг хэл?” гэхэд нь хоёр оо гээд л хариуллаа. Бүр болохгүй болохоор нь “Батлахын тулд яг одоо өөрийнхөө зургийг авч орууллаа” гээд гадуур хувцастай зургийг нийтэлжээ. Мөн тэрбээр дөрвийн тоонд дуртай учраас өөрийнх нь дөрөвдэх дагагч болсон эмэгтэйд есдэх цомгоо бэлэглэхээр болсон байна. Энэ нь ч бас нэгэн нотолгоо болж байгаа аж.
Дуучин Д.Болд одоогоор “Камертон 2” төслийнхөө шүүгчээр, хамтлагийнхаа гурван гишүүнтэй ажиллаж байна. Мөн “Монгол Поп” цомгоо шинэчилсэн загвараар дахин хэвлүүлэхээр болжээ. Тус цомгийн тайлал болгож баримтат кино хийж байгаа бөгөөд одоо 10 дахь цомгийнхоо ажлыг эхлүүлж байгаа гэнэ. Үүнээс гадна “Камертон” хамтлагийн хуучин цомгуудыг дахин хэвлэж, фэнүүддээ бэлэг барих гэж байгаа аж. Одоо түүнийг 1600 гаруй хүн дагаад байгаа бол 444 дэх дагагчтайгаа уулзах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Мэдээж түүний машины дугаар 4444, өөрөө ч дөрвийн тоонд тун дуртай болохоор 4444 дэх дагагчтайгаа нэг өдрийг хамт өнгөрөөхийг ч үгүйсгэхгүй юм.