Монгол орны онгон сайхан байгаль, ан амьтан, араатан жигүүртэн, мөнх сарьдаг уулс, ард түмний аж амьдрал, ахуй онцлогыг харуулсан "My country like a Mosaic” нэртэй гэрэл зургийн цомгийг Олон улсын зах зээл дээр борлуулж эхэлсэнтэй холбогдуулан Европын холбооны улс орнуудаас гадна азийн хамгийн өртөг өндөртэй Сингапур, Гонгонк, Тайвань, Шанхай хотуудаар гэрэл зургийнх нь үзэсгэлэнг зохион байгуулахаар болсон байна.

Дэлхийн баячууд амьдардаг уг хотуудад урлагийн мэдрэмжтэй хүмүүс олноороо амьдардаг бөгөөд долоо хоног бүр болдог урлагийн тэр дундаа уран болон гэрэл зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаан дээр маш олон уран бүтээлүүд арилжаалагдаж байдгийг дуулгахад илүүдэхгүй болов уу.
Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эмхлэн гаргасан "My country like a Mosaic” нэртэй энэхүү гэрэл зургийн цомог нь өнөөдрийн байдлаар Европын улс орнуудаар худалдагдан борлуулагдахаас гадна дэлхийн 30 оронд үзэсгэлэн гаргах болсон байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Frankfurter verlagsgruppe“ хэвлэлийн компанид хэвлэгдсэн уг номын хавтас, зургийн өнгө чанар нь Олон улсын стандартыг хангасан бүтээл болсон ба Амазон.сом сайтаар хамгийн их борлуулагдаж буй номын жагсаалтанд багтсан байна.

Сэтгэгдэл (4)