Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхбаяр: Төрийн албан дахь цомхотгол үнэн хэрэгтээ дарга нарын баг бүрдүүлэх л шалтаг болчихоод байгаан биш үү

2015-1-28
0
ЖИРГЭХ

zuragТөрийн  албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давахын тулд төрийн албан хаагчдын бүсийг чангалж, яам, агентлагуудын орон тоог 15 хувиар  бууруулахаар боллоо. Танай холбооны зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?


-Улс орны эдийн засгийн байдал туйлын амаргүй байна. Иргэдийн амьдрал маш хүнд байна. Тэтгэврийн ахмадууд, хөдөлмөр эрхлэгчид цалин, тэтгэврийн зээл авах нь сүүлийн үед эрс нэмэгдлээ. Үндсэндээ 70-80 хувь нь зээлтэй байна. Ирэх бүтэн жилийнхээ тэтгэвэр, цалинг барьцаанд тавьцан байна шдээ манай нийгэм. Зон олон нь ч, улс орон нь ч өр ширд дарагдаж дууслаа. Ийм хүнд үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  УИХ-ын чуулганы индрээс “10-12  мянган төрийн албан хаагчийг цомхотгоно” гэсэн нь төрийн албан хаагчдыг ихэд эмзэглүүлж, түгшээж, бас хүлээлт үүсгэсэнийг нуугаад яах вэ. Энэ олон хүнийг ажлаас нь халаад хэдэн төгрөг хэмнэх гээд байна вэ гэсэн чинь харин 37  тэрбум төгрөг хэмнэх тухай ярьлаа шдээ. Энэ өнөө цагт их мөнгө биш. Үндсэндээ Улаанбаатар Налайх чиглэлийн замыг засах л хэмжээний мөнгө  шүү дээ. Төрийн 12 мянган  албан хаагчийн цаана ар гэр нь байна. Тэдний дийлэнхи нь банкны зээлтэй. Хэрвээ төлж чадахгүй бол эргээд банк санхүүгийн системээ ч чирж унагах эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй ийм байдалд байна. Хүнийг ажлаас халж байж эдийн засгийн хямралаас гарсан туршлага хаана ч байхгүй. Үүгээрээ би төрийн албыг данхайлгаж байгааг зөвтгөх гэсэнгүй.  Бидний өмнө нэгэнт тулгамдсан асуудлыг илүү ухаалаг, оновчтой, зөв гарцаар шийдэх хувилбарыг л олохыг хүсэж, бас шаардаж байгаа хэрэг.

-Тэгэхээр төрийн албан хаагчдыг ажлаас нь халахгүйгээр  шийдэх арга зам байгаа гэсэн үг үү?

-Бидний зүгээс ямар байдлаар асуудлыг зөв шийдэж болох талаар тодорхой тооцоолол, хувилбаруудыг санал болгосон. Нэгдүгээрт, төрийн жинхэнэ мэргэшсэн  албан хаагчдыг бужигнуулах нь зарчмын хувьд  буруу гэдгийг анхнаас нь хэлж байсан. Хоёрдугаарт, төрийн албандаа иж бүрэн тооллого судалгаа хийх хэрэгтэй байна. Өнөөдөр Засгийн газар, Төрийн албаны зөвлөл нь  ч тэр асуудалд ул суурьтай, тооцоо судалгаатай хандахгүй байна. Жишээ нь, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн албаны шалгалт  өгөөгүй хуулиас  гадуур түр томилгоог хавтгайруулсан. Үүнээс болж төрийн албаны томилгоотой холбоотой хяналтын хүлээсээ Монголын төр алдчихсан. Хэн, хаана түр томилогдож байгааг мэдэх, хянах чадамжаа хэрэг дээрээ алдсан. Төрийн байгууллагын дарга нар өөрийнхөө багийг бүрдүүлэхийн тулд түр гэх нэрийдлээр  ямар ч шалгалт өгөөгүй хүнийг ажилд авдаг жишиг тогтсон. Шалгалт өгсөн хүнийг л авдаг байхад Төрийн албаны зөвлөл хяналтаа тавьж чадаад байдаг байсан. Цаад утгаараа төрийн албаны төсөв, зардлаа ч хянаж, тооцон төлөвлөх бололцоотой байсан гэсэн үг. Харамсалтай нь түр томилгоо  хяналтгүйгээр төрийн албыг данхайлгах үүд хаалгыг цэлийтэл нээж өгсөн. Үүнийг ч хурган дарга нар овжин ашиглаж төрийн албыг танил тал, төрөл садангаа тэжээх хэрэгсэл болгочихлоо.  Бид асуудлыг уг шалтгаан, өвчний оношоо зөв тогтоож чадвал эмчлэх аргаа ч хурдан, зөв тогтооно шүүдээ. Тэр утгаараа засгийн данхайрлын уг шалтгаан болсон хууль бус, түр томилгоотой албан хаагчдыг юуны урьд ажлаас нь чөлөөлөх зарчмыг Засгийн газар баримтлах хэрэгтэй.  Энэ хүмүүсийг чөлөөлөхөд наанадаж ажлаасаа гэнэт халагдсаны тэтгэмж гэж олон тэрбумаар нь татвар төлөгчдийн мөнгөнөөс мөнгө өгөхгүй. Зөвхөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 700 гаруй сая төгрөг,  энэ оны төсвийн тодотголд 600 орчим сая төгрөгийг бүтцийн өөрчлөлтөөр цомхотголд хамрагдсан албан хаагчдийн тэтгэмжид зарцуулахаар төсөвт суулгасан. Энэ мөнгө өнгөрсөн хоёр жилд бүр хэдэн арван тэрбумаар яригдаж байлаа.

-Засгийн газраас 1600 гаруй хүнийг цомхотгосон. Ер нь ямар төвшиний албан хаагчид цомхотголд өртөж байгаа юм бэ?

-Гол төлөв яам, агентлагийн албан хаагчид цомхотголд өртөж байгаа. Төрийн 180 мянган албан хаагчдаас 5600 орчим нь л яам, агентлагийн төвшинд ажилладаг. Төрийн албан хаагчдын олонхи нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд,  төрийн үйлчилгээний албанд ажиллаж байна. Яам, агентлагийн1600 гаруй хүнийг халаад  ямар мөнгө хэмнэж байна вэ гэхээр их чамлалттай тооцоо гарч байгаа. Гэтэл 2012 оноос 2014 оны байдлаар авч үзэхээр төрийн албаны  урсгал зардал 400-500 тэрбумаар нэмэгдэж ирсэн байна.  1600 хүнийг халаад хэмнэж байгаа мөнгийг нь харахаар хоёроос гурван тэрбум төгрөг. Гэтэл Улаанбаатар хогны ногоон уут тараахад жилд зургаа, долоон тэрбумыг зарцуулдаг. Тэгэхээр бид хэмнэж болох зардлуудаа онож хэмнэж чадаж байна уу гэх асуулт зүй ёсоор урган гарч байна. Төрийн албанд жилдээ наймаас есөн тэрбумаар шинэ тавилга авч байна. Яадгын нэг жил шинэ тавилга авахгүй хуучинтайгаа байхад Монгол Улс баларчихгүйшдээ. Зөвхөн шинэ тавилга авахгүй нэг жил тэвчихэд л бид 4000 төрийн албан хаагчийг  халахгүй байх гарц байж л байна шдээ. Яагаад энэ тухай ярихгүй, дарга нар өөрсдийнхөө тансаглал, мөнгө угаадаг зүйлээ хэвээр хадгалаад хэдэн хүнээ л ажилгүй, орлогогүй болгох тухай яриад байгаан бэ. Дээр нь бензин, шатахуунд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. 2013 онд 220 автомашин унах эрхгүй дарга нарт автомашин өгсөн байдаг. Ийм тэвчиж болох, тансаглалын шинжтэй зардлуудаа  хэмнэе лдээ. Хүний тоо багасгах нь шууд бодит хэмнэлт болдоггүйг саяны миний хэлсэн тоон баримтаас харж болно. Жишээ нь ажлаас халагдсан хүнд эргээд татвар төлөгчдийн мөнгөнөөс 6 сарын цалинтай дүйх тэтгэмж олгодог, дээр нь нийгмийн даатгалын ажилгүйдлийн сангаас 3 сарын цалинтай дүйх тэтгэмж бас өгнө. Гэтэл тэр тэтгэмж авч цомхотгосон гэх нөхөр нь эргээд өөр төрийн байгууллагад маргааш нь орох үүд хаалга нээлттэй л байна. Ийм ч жишээ цөөнгүй байна. Саяхан нэгэн төрийн байгууллагын удирдах албан тушаалтан надаас хууль зүйн зөвлөгөө авлаа. Тэр хүн их сонин асуудал ярьж байна лээ. Байгууллагынх нь  хэдэн ажилтан даргадаа “Би цомхотголд орж, тэтгэмжээ аваад ажлаасаа гармаар байна” гэсэн хүсэлт тавьсан байна. Яагаад ийм хүсэлт тавьж байгааг нь лавлахад “Ажлаасаа гарчихаад өөр нэг төрийн байгууллагад орохоор тохирсон байгаа” гэж хариулсан байгаа юм. Тэгэхээр энэ цомхотгож мөнгө хэмнэх бодлого чинь хөрсөн дээрээ зардал хэмнэх биш, татвар төлөгчдийн хөрөнгийг бодлогогүй цацаж буйн сонгодог үлгэр болж хувирлаа. Шийдлийн Засгийн газрын төрийн албан хаагчдыг цомхотгох шийдвэр үндсэндээ шинэ дарга нарын өөрийнхөө багийг бүрдүүлэх шалтаг, халхавч төдий зүйл л болж хувирчихлаа.

 -Ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжээ авчихаад өөр төрийн байгууллагад ажилд орох үүд хаалгыг нь хуулиар хязгаарлаж өгөөгүй юм уу?

-Тэтгэмжээ авчихаад өөр байгууллагад  орохыг хуулиар хааж өгөөгүй. Хяналт тавих тогтолцоо, механизм ч алга. Ийм нөхцөлд Засгийн газрын 15 хувийн цомхотгол зарим хүнд аз завшаан болж байна. Түүнээс гадна Засгийн газар төрийн байгууллагад 15 хувийн цомхотгол хийх албан ёсны шийдвэр гаргаагүй бололтой юм билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ зарласан. Дараа нь Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Засгийн газрын хуралдаанаар ийм асуудал ярьсныг мэдээлсэн. Энэ дагуу бүтцийн өөрчлөлт, цомхотгол явсан. Гэтэл яг 15 хувийн цомхотгол хий гэсэн Засгийн газрын албан ёсны шийдвэр байхгүй байна. Хэрвээ “Цомхотгол хийх шийдвэргүй байхад халлаа” гээд хэн нэгэн шүүхэд гомдол гаргавал шууд л ялна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэргүйгээр халсан учраас тухайн хүнийг  албан тушаалд нь буцаан томилоод ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн төлүүлэх шийдвэр шүүхээс гаргачихна. Ингэвэл эцсийн дүндээ мөнгө хэмнэх гэсэн биш нэг албан тушаалд хоёр хүнийг цалинжуулснаас ялгаагүй зүйл болж хувирна. Өнгөрсөн онд Улсын Дээд шүүхээс 184 албан хаагчид ажилгүй байсан хугацааны цалин 460 сая төгрөг олгох шийдвэр гаргачихаад байна. Энэ мөнгийг нь Засгийн газрын байгууллагууд өнөөдрийг хүртэл олгоогүй л байна. Одоо Шийдлийн Засгийн газрын үед цомхотголд өртсөн хүмүүс шүүхэд хандвал энэ мөнгө хэдэн тэрбумаар өсөх болно. Эцсийн горыг нь хэдэн татвар төлөгчид л үүрнэ. Тэд алийн болгон бодлогын буруу шийдвэр гаргасан төрийн дарга нарын үйл лайг эдэлж байх ёстойн бэ ер нь.

-Одоогийн цомхотголд түр томилгоотой албан тушаалтнууд багтаж байгаа юм уу?

-Төрийн албанд 500 гаруй удирдах албан тушаал дээр түр томилгоотой хүн байгааг би урьд нь сануулж л байсан. Манай холбоонд ирсэн иргэдийн санал, гомдлоос харж байхад “Төрийн мэргэшсэн албан хаагчид нь цомхотголд өртөж, нөгөө талдаа түр нэртэй даргын халаасны хүмүүс үлдээд байна” гэсэн өргөдөл гомдол зонхилж байна. Тэгэхээр яам, агентлагт явагдаж байгаа цомхотгол алаг цоогтой байна гэсэн үг. Дарга нар өөрийнхөө хүнийг ямар ч хамаагүй аргаар авч үлдээд  танил талгүй бол хэчнээн сайн ажилтан байх нь хамаагүй тэтгэмжийг нь өгөөд явуулж байна. Төрийн албанд жилдээ 10 мянган сул орон тоо уг нь гардаг юм шдээ. Ерөнхий сайд 12 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэж яриад байдаг. Гэтэл угтаа ийм хэмжээний албан хаагчид өөрийн хүсэлт, гадагшаа сурах, тэтгэвэрт зэрэг шалтгаанаар ажлаасаа зүгээр л гардаг байхгүй юу. Жишээ нь , тэтгэвэрт гарсан хүний орон тоонд шинэ ажилтан авахгүй байхад л 2015 оны төгсгөлд  2300  хүнээр  төрийн албаны орон тоо буурах боломж байж л байна. Өөрөөр хэлбэл, 1600 хүнд улсаас тэтгэмж өгч, хүчээр ажлаас нь цомхотгож байхаар тэтгэвэрт гарсан хүний оронд ажилтан авахгүй байхад л түүнээс ч ихээр орон тоог буулгах хялбархан шийдэл байж л байгаа байхгүй юу.

-Нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогч цалингүй ажиллахаа мэдэгдлээ. Ийм зүйл байж болох уу?

-Цалингүй ажиллахыг хөхүүлэн дэмждэг ямар нийгэм ер нь байдаг юм. Боолын нийгэм л гэж байсан байх. Эсвэл тэр хүмүүс цалин авах хэмжээний мэдлэг чадваргүй юм уу. Авилга гаарсан, тэр нь цагаандаа гарсан зарим улсад л улс төрчид нь нэг иймэрхүү популизм хийдэг сураг байна лээ. Сураг сонсохнээ нийслэл орлогч дарга нараа төсөл хөрөнгөнөөс санхүүжүүлнэ гэсэн байна лээ. Төсөл гэдэгтээ юуг хамруулж тооцож байгаа нь ойлгомжгүй. Би ойлгохдоо нийслэлд метро байгуулах 100 сая ам.долларын төсөл олж ирээд үүнийхээ нэг хувийг нь авна гэхэд тэр орлогч нэг сая ам.доллартай болно. Ингэвэл цалингаасаа ч даваад явчихаж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай төсөл арга хэмжээг би олж ирсэн гээд мөнгө авах юм уу. Татвар төлөгчдийн мөнгөөр юу хийхийг нь УИХ-аас шийдээд өгчихсөн. Үндсэндээ нийслэлийн удирдах төвшинд авлигалыг хууль ёсны болгох гэж байна шүү дээ. Ийм зүйл байж болохгүй. Тэгээд ч “Төсвөөс цалин хөлс авч байгаа хүнийг төрийн албан хаагч гэнэ” гэсэн тодорхойлолт байдаг. Хэрвээ нийслэлийн Засаг даргын орлогч нар цалин авахгүй гэвэл төрийн албан хаагчийн статусаас гарна гэсэн үг. Ямар ч агуулгагүй, логикгүй зүйл ярьж байх юм.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.9.91.146)
    Сайн чадалтай залуу
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.142.168)
    Зөв залуу
    2015 оны 02 сарын 01 | Хариулах
  • kkkkkkkkkk (188.64.247.13)
    ene chin bvvvr alban tushaaliin heneeten bolchihson sevs shdeee . yoyo . yaj husah hulgailah deer erdmiin zereg hamgaalsan gulug
    2015 оны 02 сарын 01 | Хариулах
  • Анна (122.201.24.20)
    Төрийн албанд цомхотгол үнэнхээр хэрэгтэй Чадварлаг цомхон аппарадаар ажиллавал ажлын хариуцлага өндөр болно Төрд орох гэж хүмүүс улайран зүтгэхгүй шүү дээ Одоо яагаад төрд орох гээд байнав гэхлээр төрийн ажил амархан эвийг нь олвол хахууль авчихна тэтгэвэрт гарахдаа 36 сар авна шүү дээ Ажилласан ч эс ажилласан ч цалингаа авна
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • Болд (112.72.13.100)
    Орон тоог цомотгох шаардлага байсан уу байсан Хэт их хавтгайруулж, эзнээ олохгүй байгаад гол нь байна. Яамдуудад нам дагаж олон мэрэгжлийн бус улсууд шинээр ажилд орж байна. Энд ямарч хяналт алга. Хууль бус томилогдсон албан тушаалтнуудыг шалгах хэрэгтэй. Хууль бус томилгоог зогсоох хэрэгтэй. УИХ-ын шудрага гишүүд Ганбаатар, Уянга, Батзандан болон бусад анхаарлаа хандуулж яам нэг бүрээр судалж ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагата байна. Иргэний хяналтыг хамтдаа явуулмаар байна. Эрх нь зөрчигдсөн албан хаагчдыг тогтоож, хуулийн дагуу эрхийг сэргэх шаардлагатай байна Шудрага нийгмийн төлөө хамтдаа явьяа
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • таних юм (202.21.106.137)
    наадах чинь шаравдоржийг билүү УИХ-ын гишүүн байхад туслах муслахаар нь ажиллаж байгаад газрын харилцааны газар тамгын дарга,хууль зүйн яаманд бас нэг дарга хийж байгаад одоо ажилгүй байгаа байх,тэгээд л ширээ сандалд санаархаад элдэв юм бичиж хүмүүсийн толгой эргүүлж байна.өөрөө албан тушаалд очсон бол дуугарахгүй ээ энхбаяр гуай.өөрөө өндөр суудалд байхдаа юу хийсэн бэ? баахан төсвийн мөнгөөр тансаглаад л өөрийн тойрон хүрээлэгчид үүсгээд л авсан шүү дээ.битгий худлаа жүжиглээ
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
  • ххх (202.179.28.73)
    МАН гаруудын бас нэг луйварчин, ирээдүйд сайд болж ихийг иднэ гэж мөрөөдөж байгаа байх даа энэ хувалз
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Bolor (202.21.115.86)
    Бид нарын татварийн мөнгөөр төрийн албан хаагч гэхчээд их зан гаргаад сууж байдаг хэрэггүй давхардсан орон тоог байхгүй болгох нь зөв,
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (67.176.156.230)
    mongolchuud arai ch dee.bid amid baihiin tuluu baigaa buhnee hudalddag ***** boljee.daanch yav daa.mongol uls baigaa bol delhiin hog shaaruudiig yalgaj salgaj peedeger novshnuudiig shiitgemeer baina.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Хал х***** (182.160.0.139)
    Чадваргүй төрийн албан хаагчдыг хал. Зүгээр суугаад найдвартай мөнгө авдаг шүү
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.194.68)
    ан гарсаар бүр дампуурсан. эхлээд түр үүрэг гүйцэтгэгч болон төрийн албаны шалгалтыг ном дүрмээр нь өгөөгүй улсыг хал. цомхотголд орсон нэртэй тэтгэмж авчихаад өөр албанд орвол халах хэрэгтэй.
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 18 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 32 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 13 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 27 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    4 цаг 57 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 27 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 2 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 20 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 26 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 45 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 52 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК