
Дуучин Селена Гомез DJ Zedd-тэй болзож эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Хосууд амьдралаа холбохоор шийдсэн бөгөөд Селена хөл хүнд болсон хэмээн “Life & Style” сэтгүүл шинэ дугаартаа онцолсон байна. Дуучин бүсгүйн ойр дотны найз нь тус сэтгүүлд “Селена сүүлийн үед жин их нэмж байгаа. Анхандаа өөрийгөө ханиаднаас болоод тавгүйтээд байна гэж бодсон ч жирэмсэн гэдгээ мэдсэн” хэмээн ярьжээ. Хэвлэлүүд Селенаг жирэмсэн эсвэл зулбасан зэргээр бичиж байгаа ч өөрөө албан ёсоор мэдээлэл өгөөгүй юм.