24tsag.mn-ээс өнгөрсөн нэгдүгээр
сард гарсан гэмт хэргийн тоймыг хүргэж байна. Өнгөрсөн сард цагаан
захтнуудын хэргүүдээс шийдвэрлэгдэж чадав уу?. Мөн нэгдүгээр сард
олныг сэртхийлгэсэн, сэрэмжлүүлэг болохуйц ямар хэргүүд гарав.
Тэдгээрийн шийдвэрлэлт, мөрдөн байцаалтын явцын талаарх мэдээллийг
тоймлон хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт
Эрчүүд нэгнээ хүчиндсэн хэрэг хүчингүй болов
Монгол залуу, солонгосын иргэнд хүчиндүүлсэн гэх хэрэг олныг гайхшруулав. Гагцхүү уг хэрэг эрчүүдийн хооронд болсон нь хүмүүсийн дунд болсон нь хүмүүсийн сонирхолыг яахын аргагүй татав. Гэвч хууль хяналтынхан уг хэргийг нарийвчлан шалгаж хоёр залуу хоорондоо тохиролцсоны эцэст бэлгийн харьцаанд орсоныг тогтоолоо.
Харин Солонгос залуу ХДХВ-тай байсныг шинжээс эмч нар тогтоосон юм. Гэхдээ монгол залууд вирус халдварлаагүй гэдгийг албаныхан мэдээллээ. Уг хэрэг хэрэгсэхгүй болов.

Он дамнасан эдийн засгийн гэмт хэрэг шийдвэрлэгдэв
"Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт холбогдох онц их хэмжээний буюу 35,2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийн өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэв. Тэд татвараас зайлхийсэн 35.2 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөхөөр болов.
Харин ялын хувьд 5.6-5 жил 10 сарын ялыг, жирийн дэгдэмтэй хорих ангид эдлэхээр болсон юм. Ийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хоёр өдөр дамнуулан хэлэлцсэний эцэст шийдвэрээ гаргалаа.

Сенсаац: 200 жилийн түүхтэй байж болох занданшуулсан шарил олдов
Олсон хийгээд хадгалсан хүнд ньшалгалтын ажиллагаа явуулж буй учир энэ сенсаац яахын аргагүй хэрэг болж хувирна. 200 жилийн түүхтэй байж болох Занданшуулсан шарил олдсон нь өнгөрсөн долоо хоногийн сенсаац болж орхив.
Уг шарил хаанаас гаралтай нь одоогоор тодорхойгүй байгаа ч Хууль зүйн яам, БШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Гагцхүү шарилыг хадгалж байсан этгээд өндөр үнээр зарж борлуулах гэж байсан уу, хаанаас авсан зэрэг асуудлын хүрээнд хууль хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас уг олдворыг муудаж, эвдрэхээс урьдчилан сэргийлж Шүүх шинжилгээний үндэсний төвд хадгалуулахаар хүргүүлээд байгаа.

Ц.Алдармаа тэнсэнтэй "мултрав"
Орхон аймагт нэгнийгээ халуун усаар түлж, гэмтээсэн “Шинэ үе” продакшний жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын шүүх хурал болов. Мөрдөн байцаалтын явцад Ц.Алдармаа нь бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж шинжээчийн дүгнэлт дахин гарчээ. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл анги, 98 болж өөрчлөгдсөн байдаг. Тус зүйл ангид 251-450 тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг. Мөн уг зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагдах боломжтой учраас Ц.Алдармаа “тэнсэн”-д хамрагдсан байна.
Өмнөх долоо хоногт
Монголын ард түмнийг харуусалд унагасан осол
Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн нь энэ сарын 23-ний өдөр авто машины ослоор нас барж, Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Одоогоор осол гаргасан хүнд даацын авто машины жолоочийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Урьдчилсан байдлаар тухайн машины жолоочийн 100 хувь буруутай нь тогтоогдоод байгаа юм. Харин талийгаачийн сууж явсан машиныг жолоодож явсан Өвөрмонгол залуу хийгээд хоёр жүжигчний биеийн байдал сайжирч байгаа аж. Манай нутагт болоогүй ч манай улсын иргэдтэй холбоотой авто машины осол байсан учир гэмт хэргийн тоймд цухав дурдав.
Хүүхэд хүүхдээ хүчиндсэн жигшүүрт хэргийн шийдвэрлэв
Насанд хүрээгүй буюу 14 настай Э нь 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Б-ын гэрт бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан 3 настай Х-г хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн байдаг.
Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргаж, насанд хүрээгүй шүүгдэгч Э-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 15 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бохь, сэтгүүл зардаг хүүхдүүд ченжид утас хулгайлж өгдөг нь тогтоогдов
Бидний өрөвдөж, эвийлж байдаг хүүхдүүд хэн нэгний гар хөл болж гэмт хэрэг хийж байгаа нь тогтоов. Том сэрэмжлүүлэг болж чадав.
Тодруулбал, цайны газар зоогийн газарт тухлаж суухад "Эгчээ бохь авах уу?", "Сэтгүүл авах уу?", "Салфетик авах уу?" гэсэн хүүхдүүд цөөнгүй тардаг. Авах авахгүйгээ ярихын агшин зуурт таны гар утас эд зүйлс хулгайд алдагдах эрсдэл байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15-н хүүхдүүдийг мөрдөн шалгаж байна. Эдгээр хүүхдүүдийн олз болж, хэрэглэсэн гар утас худалдан авдаг ченжүүдийн гарт очдог. Нэг хүүхэд л гэхэд 20-50 гаруй утас хулгайлсан нь тогтоогдоод байгаа юм.
Нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт
210 сая төгрөгөөс болж хоёр хятадын амийг хөнөөв
Нэгдүгээр сарын 11-ний шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг, 71Б байрны .... тоотод БНХАУ-ын хоёр иргэний амь насыг хохироож, 210 сая төгрөгийг нь хулгайлсан хэрэг гарсан. Хохирогчдын нэгийг боож, нөгөөгийнх нь амьсгалыг боогдуулж, толгойнд нь уут углаж амийг нь хөнөөсөн байдаг. Харин хэрэгтнийг шуурхай ажиллан илрүүлж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Хоёр улсын дипломат харилцаанд ч сэв сууж болох аймшигт хэрэг шунахайн сэдлээр ийн үйлдэгдэв.
Хоёр хүн нас барж, 11 хүн гэмтсэн ноцтой осол гарав
Нэгдүгээр сарын 17, 18-нд буюу амралтын өдрүүдэд БЗД ийн нутаг Товчооны зам Улиастайн уулзварын зүүн замд амины "Зил-130" маркийн авто машины жолооч Х нь "Истана" маркийн авто машинтай мөргөлдөж 2 хүн нас барж 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой осол гарав. Уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Дараа төлбөртүүд рүү биеэ үнэлэх санал тавьдаг эмэгтэй баривчлав
"175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм". Танд ийм утгатай мэссэж ирсэн үү?
9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн гар утсанд үл таних дугаараас биеэ үнэлэх утга бүхий мессеж илгээж, бусдыг дарамталж мөнгө авдаг сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл бүртгэгдэн дээрх иргэнийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа эхлүүлээд байна. 25 настай, эмэгтэй, иргэн Б нь 8880.... 8841...., 9144...., 9989....дугааруудын утсыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг. Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байжээ.
Сарын эхний долоо хоногт

Цанаар гулгаж байсан хүү хүний аминд санамсаргүйгээр хүрэв
Нэгдүгээр сарын 2-н буюу шинэ сар эхэлж байхад Хандгайтад хүний амь эрсэдсэн гэх гашуун мэдээлэлтэй иргэд нүүр тулав. Яахын аргагүй харамсалтай энэ хэрэг олныг цочирдуулж байв. Гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч явсан 60 настай иргэнийг мөн л агаар салхинд гарч, цана чаргаар гулгаж байсан 16-хан настай хүүхэд мөргөж хөнөөв. Хаа хаанаа харамсалтай, хэн хэндээ хэцүү энэ хэрэг сар эхэлж байхад гарсан нь энэ юм.
Магадгүй энэ хэрэгт хүү хийгээд хүүгийн ар гэр, талийгаач хийгээд талийгаачийн ар гэр буруутай болж хохирч үлдэж байгаа ч Хандгайтын зохион байгуулагч, удирдлагуудыг иргэд ихээр шүүмжилж байв.
Эхнэртээ өс санасан этгээд хадам эгчийгээ хутгалж, амиа хорлов
Сарын эхний долоо хоногт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр авто засварын газар эхнэрийнхээ эгчийг хутгалж, дараа нь амиа хорлосон хэрэг гарав. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 45 настай эмэгтэйг Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суух иргэн хүйтэн мэс ашиглан гэмтээчихээд өөрийнхөө амь насыг хохироосон юм. Уг хэрэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй бөгөөд өөрөөс нь салсан эхнэртээ хорссон иргэн хадам эгчийгээ хутгалж хүнд гэмтээгээд өөрийнхөө аминд хүрсэн нь энэ аж.

“Алдарт” Г.Алтанхүү 3 жилийн ял авав
Найз бүйсгүйнхээ аминд хүрсэн хэрэгт шалгагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс хэлэлцэж 3 жилийн ял оноов. Яахын аргагүй нийгмийг цочирдуулж олон түмэнд мэдээлэгдсэн уг хэрэг ийн эцэс болов.
Найз охиноо 48 цагийн турш зодож хөнөөсөн нэр зүүгээд байсан Г.Алтан хүүг шүүхээс бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн гурван жилийн хорих ял оноолоо. Харин түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгов.
Өнгөрсөн долоо хоногт
Эрчүүд нэгнээ хүчиндсэн хэрэг хүчингүй болов
Монгол залуу, солонгосын иргэнд хүчиндүүлсэн гэх хэрэг олныг гайхшруулав. Гагцхүү уг хэрэг эрчүүдийн хооронд болсон нь хүмүүсийн дунд болсон нь хүмүүсийн сонирхолыг яахын аргагүй татав. Гэвч хууль хяналтынхан уг хэргийг нарийвчлан шалгаж хоёр залуу хоорондоо тохиролцсоны эцэст бэлгийн харьцаанд орсоныг тогтоолоо.
Харин Солонгос залуу ХДХВ-тай байсныг шинжээс эмч нар тогтоосон юм. Гэхдээ монгол залууд вирус халдварлаагүй гэдгийг албаныхан мэдээллээ. Уг хэрэг хэрэгсэхгүй болов.

"Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт холбогдох онц их хэмжээний буюу 35,2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийн өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэв. Тэд татвараас зайлхийсэн 35.2 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөхөөр болов.
Харин ялын хувьд 5.6-5 жил 10 сарын ялыг, жирийн дэгдэмтэй хорих ангид эдлэхээр болсон юм. Ийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хоёр өдөр дамнуулан хэлэлцсэний эцэст шийдвэрээ гаргалаа.

Олсон хийгээд хадгалсан хүнд ньшалгалтын ажиллагаа явуулж буй учир энэ сенсаац яахын аргагүй хэрэг болж хувирна. 200 жилийн түүхтэй байж болох Занданшуулсан шарил олдсон нь өнгөрсөн долоо хоногийн сенсаац болж орхив.
Уг шарил хаанаас гаралтай нь одоогоор тодорхойгүй байгаа ч Хууль зүйн яам, БШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Гагцхүү шарилыг хадгалж байсан этгээд өндөр үнээр зарж борлуулах гэж байсан уу, хаанаас авсан зэрэг асуудлын хүрээнд хууль хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас уг олдворыг муудаж, эвдрэхээс урьдчилан сэргийлж Шүүх шинжилгээний үндэсний төвд хадгалуулахаар хүргүүлээд байгаа.

Орхон аймагт нэгнийгээ халуун усаар түлж, гэмтээсэн “Шинэ үе” продакшний жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын шүүх хурал болов. Мөрдөн байцаалтын явцад Ц.Алдармаа нь бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж шинжээчийн дүгнэлт дахин гарчээ. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл анги, 98 болж өөрчлөгдсөн байдаг. Тус зүйл ангид 251-450 тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг. Мөн уг зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагдах боломжтой учраас Ц.Алдармаа “тэнсэн”-д хамрагдсан байна.
Өмнөх долоо хоногт
Монголын ард түмнийг харуусалд унагасан осолХошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн нь энэ сарын 23-ний өдөр авто машины ослоор нас барж, Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Одоогоор осол гаргасан хүнд даацын авто машины жолоочийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Урьдчилсан байдлаар тухайн машины жолоочийн 100 хувь буруутай нь тогтоогдоод байгаа юм. Харин талийгаачийн сууж явсан машиныг жолоодож явсан Өвөрмонгол залуу хийгээд хоёр жүжигчний биеийн байдал сайжирч байгаа аж. Манай нутагт болоогүй ч манай улсын иргэдтэй холбоотой авто машины осол байсан учир гэмт хэргийн тоймд цухав дурдав.
Хүүхэд хүүхдээ хүчиндсэн жигшүүрт хэргийн шийдвэрлэв
Насанд хүрээгүй буюу 14 настай Э нь 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Б-ын гэрт бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан 3 настай Х-г хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн байдаг.
Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргаж, насанд хүрээгүй шүүгдэгч Э-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 15 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бидний өрөвдөж, эвийлж байдаг хүүхдүүд хэн нэгний гар хөл болж гэмт хэрэг хийж байгаа нь тогтоов. Том сэрэмжлүүлэг болж чадав.
Тодруулбал, цайны газар зоогийн газарт тухлаж суухад "Эгчээ бохь авах уу?", "Сэтгүүл авах уу?", "Салфетик авах уу?" гэсэн хүүхдүүд цөөнгүй тардаг. Авах авахгүйгээ ярихын агшин зуурт таны гар утас эд зүйлс хулгайд алдагдах эрсдэл байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15-н хүүхдүүдийг мөрдөн шалгаж байна. Эдгээр хүүхдүүдийн олз болж, хэрэглэсэн гар утас худалдан авдаг ченжүүдийн гарт очдог. Нэг хүүхэд л гэхэд 20-50 гаруй утас хулгайлсан нь тогтоогдоод байгаа юм.
Нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт
210 сая төгрөгөөс болж хоёр хятадын амийг хөнөөвНэгдүгээр сарын 11-ний шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг, 71Б байрны .... тоотод БНХАУ-ын хоёр иргэний амь насыг хохироож, 210 сая төгрөгийг нь хулгайлсан хэрэг гарсан. Хохирогчдын нэгийг боож, нөгөөгийнх нь амьсгалыг боогдуулж, толгойнд нь уут углаж амийг нь хөнөөсөн байдаг. Харин хэрэгтнийг шуурхай ажиллан илрүүлж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Хоёр улсын дипломат харилцаанд ч сэв сууж болох аймшигт хэрэг шунахайн сэдлээр ийн үйлдэгдэв.
Хоёр хүн нас барж, 11 хүн гэмтсэн ноцтой осол гарав
Нэгдүгээр сарын 17, 18-нд буюу амралтын өдрүүдэд БЗД ийн нутаг Товчооны зам Улиастайн уулзварын зүүн замд амины "Зил-130" маркийн авто машины жолооч Х нь "Истана" маркийн авто машинтай мөргөлдөж 2 хүн нас барж 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой осол гарав. Уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Дараа төлбөртүүд рүү биеэ үнэлэх санал тавьдаг эмэгтэй баривчлав
"175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм". Танд ийм утгатай мэссэж ирсэн үү?
9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн гар утсанд үл таних дугаараас биеэ үнэлэх утга бүхий мессеж илгээж, бусдыг дарамталж мөнгө авдаг сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл бүртгэгдэн дээрх иргэнийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа эхлүүлээд байна. 25 настай, эмэгтэй, иргэн Б нь 8880.... 8841...., 9144...., 9989....дугааруудын утсыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг. Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байжээ.
Сарын эхний долоо хоногт

Нэгдүгээр сарын 2-н буюу шинэ сар эхэлж байхад Хандгайтад хүний амь эрсэдсэн гэх гашуун мэдээлэлтэй иргэд нүүр тулав. Яахын аргагүй харамсалтай энэ хэрэг олныг цочирдуулж байв. Гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч явсан 60 настай иргэнийг мөн л агаар салхинд гарч, цана чаргаар гулгаж байсан 16-хан настай хүүхэд мөргөж хөнөөв. Хаа хаанаа харамсалтай, хэн хэндээ хэцүү энэ хэрэг сар эхэлж байхад гарсан нь энэ юм.
Магадгүй энэ хэрэгт хүү хийгээд хүүгийн ар гэр, талийгаач хийгээд талийгаачийн ар гэр буруутай болж хохирч үлдэж байгаа ч Хандгайтын зохион байгуулагч, удирдлагуудыг иргэд ихээр шүүмжилж байв.
Эхнэртээ өс санасан этгээд хадам эгчийгээ хутгалж, амиа хорлов
Сарын эхний долоо хоногт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр авто засварын газар эхнэрийнхээ эгчийг хутгалж, дараа нь амиа хорлосон хэрэг гарав. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 45 настай эмэгтэйг Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суух иргэн хүйтэн мэс ашиглан гэмтээчихээд өөрийнхөө амь насыг хохироосон юм. Уг хэрэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй бөгөөд өөрөөс нь салсан эхнэртээ хорссон иргэн хадам эгчийгээ хутгалж хүнд гэмтээгээд өөрийнхөө аминд хүрсэн нь энэ аж.

Найз бүйсгүйнхээ аминд хүрсэн хэрэгт шалгагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс хэлэлцэж 3 жилийн ял оноов. Яахын аргагүй нийгмийг цочирдуулж олон түмэнд мэдээлэгдсэн уг хэрэг ийн эцэс болов.
Найз охиноо 48 цагийн турш зодож хөнөөсөн нэр зүүгээд байсан Г.Алтан хүүг шүүхээс бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн гурван жилийн хорих ял оноолоо. Харин түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгов.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (14)