
Манай боксын шигшээ баг Унгарыг зорьжээ. Тэд Унгарын Дебрецен хотноо болох шилдэг боксчин Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд хүчээ сорихоор өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ жил 59 дэх удаагаа зохион байгуулж байгаа уг тэмцээнд Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ багаас 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д спортын мастер А.Нурлан, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нарын шилдгүүд хүч үзнэ.