
Атланта Хокс баг өнөөдөр Нью Орлеанс Пеликанс багийн талбайд зочлон тоглож хожигдол хүлээлээ. Ийнхүү Атлантагийн 19 дараалсан хожлын цуврал зогссоноос гадна өрнөд бүсийн багуудын эсрэг 12 тоглолт дарааллан талбай дээр нь хожоод байсан супер цуврал мөн адил дуусгавар болсон юм. Хэдийгээр өнөөдөр хожигдол хүлээсэн ч Атланта дорнод бүсийг 40 хожил, 9 хожигдолтойгоор тэргүүлж явна.