
Португалийн супер од, Реал Мадрид клубын шилдэг довтлогч Кристиано Роналдо өнөөдөр 30 нас хүрч байна. Тэрээр 1985 оны хоёрдугаар сарын энэ өдөр Португалийн Майдера арлын Фуншал тосгонд мэндэлжээ. Дэлхийн гурван удаагийн шилдэг хөлбөмбөгчин залуу Реал Мадридад зургаан жилийн өмнө ирж байлаа. Өмнө нь тэрээр Манчестер Юнайтэд, Спортинг, Насьонал клубуудэд тоглож байсан юм.