Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кино өчигдөр нээлтээ хийсэн юм. Тэгвэл уг кинонд тоглосон жүжигчин Р.Анхням өнөөдөр эх орондоо ирнэ. Түүнийг 13.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд тосох баг хамт олон бүрджээ. Жүжигчин Р.Анхням Хятадын олон ангит
түүхэн кинонд тоглож монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад
авсан. Үүний дараа тэрээр францын кино найруулагч Jean-Jacques Annaud
бүтээж буй "Wolf Totem" киноны гол дүрд тоглосон юм.
Кино төслийг “China Film Group” санхүүжүүлж байгаа бөгөөд 38 сая ам.долларыг бүтээлд төсөвлөжээ.


Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)