
Испаний Эзэн хааны Реал Мадрид клуб өнгөрсөн шөнө Ла лигийн дутуу тоглолтоо нөхөн тоглолоо. Тэд талбай дээрээ Севиллья клубыг хүлээн авч тоглолн 2:1 харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. Энэ тоглолтод Реалын супер од Кристиано Роналду тоглоогүй боловч талбайн эзэд өөртөө итгэлтэй тоглолт үзүүлсэн юм. Тоглолтын гоолуудыг Реалаас Хамес болон Хесе нар оруулсан бол Севиллья клубээс Яаго Аспас орууллаа. Ингэснээр Реал Мадрид клуб 21 тойргийн дараах байдлаар Ла лигийг 54 оноотой тэргүүлж явна.