
Реал Мадрид клубын шилдэг тоглогч Хамес Родригес болон хамгаалалтын гол ноён нуруу Серхио Рамос нар бэртэл авлаа. Өнгөрсөн шөнө болсон тоглолтын үеэр дээрх хоёр тоглогч бэртэл авсан юм. Тодруулбал Серхио Рамос гуяны арын шөрмөсний бэртлээс болж гурван долоо хоног талбайд гарахааргүй болсон бол Хамес Родригес баруун хөлөндөө бэртэл авч, хагалгаа хийлгэхээр болжээ. Тэрээр хоёр сар талбайд гарахгүй гэсэн дүгнэлт байна.