Нийтийн дууны урлагт тун амжилттай яваа залуу дуучид болох Б.Болд, Э.Чулуунчимэг нар UBS телевизийн "Universe best songs" наадамд оролцож байгаа аж. Энэ талаарх мэдээллээ тэд өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан сонсогч фэнүүддээ мэдэгджээ. Тэд цахим хуудаснаа “Universe best songs -2015" наадамд бид амжилттай оролцож нэгдүгээр шатандаа тэнцлээ. Мундаг шүүгч нарынхаа урд гараад дуулахад үнэхээр сандардаг юм байна. Шинийн нэгний орой хүлээн авч үзээрэй...” хэмээн бичжээ. Анх МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын дууг дуулж ард түмэндээ танигдаж байсан дуучин хосууд маань өөрсдийгөө нэгэн шинэ зүйлд сорихоор шийдсэн бололтой.


Сэтгэгдэл (2)