
ОХУ-ын Хабаровск мужид зохион байгуулагдсан бөмбөгтэй хоккейн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай шигшээ баг нийлбэр дүнгээр долдугаар байрт шалгарчээ. Тэд долдугаар байрын төлөө өчигдөр БНХАУ-ын багийг 7:5 харьцаатай буулган авсан байна.