
Дуучин, далны сийлбэрч Т.Баттогтохыг монголчууд хэдийнэ таньдаг болжээ. Тэгвэл түүний ах Т.Баттулга ч мөн Монголын арьсан урлалыг хөгжүүлэх холбооны тэргүүн, уран бүтээлч хүн юм. Тэд өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн "Арт" галерейд хамтарсан үзэсгэлэн гаргахаар болжээ. Энэ сарын 24-н хүртэл үргэлжлэх арсьан урлал болон далны сийлбэрийн үзэсгэлэнд 50 гаруй шинэ бүтээл багтсан аж.
Д.Дуулим