
Монгол түмний уламжлалт баяр билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярт зориулсан цуврал барилдаан бямба гарагт эхлэх юм. Эхлээд энэ сарын 14-ний бямба гарагийн 12 цагаас МБӨ-нд сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаантай. Харин энэ сарын 17-ны өдрийн 14 цагаас модон хонин жилийн нийтийн монгол, өсвөр бөхийн барилдаан болно. Нийтийн монгол шандастнуудын барилдаан сүүлийн үед нэмэгдсэн бол өсвөрийн барилдаан өнө удаан түүхтэй билээ. Өсвөрт 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд оролцох юм байна.