Зохиолч С.Жаргалсайханы "Нууц амраг чинь болъё" жүжгийг энэ сарын 13,14-нд "Хэлж зүрхлээгүй хайр" нэртэйгээ төрийн соёрхолт М.Наранбаатарын найруулгаар дахин тоглохоор боллоо. СУИС-ын төгсөх ангийн долоон оюутны хайр дурлал, нөхөрлөл, оюутны амьдралын талаар өгүүлэх уянгын драмын жүжгийн гол дүрд Г.Амгаланбаатар тогложээ. Уг жүжгийн хуучин нэрийг хүмүүст буруу сурталчилгаа болсон учраас сольсон байна.
Д.Дуулим
