Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагаан галт шувуу оргил өөд л нисдэг: Их аварга Хакухогийн фото түүх

2015-2-12
0
ЖИРГЭХ
    Мэргэжлийн сүмогийн оргилд хүрсэн Монголын хүүгийн амжилт, амьдралын тухай амттай түүхийг www.24tsag.mn хүргэж байна. Дэлхийд Монголын нэрийг өргөж яваа Их аварга Хакухо М.Даваажаргалын фото түүхийг хүлээн авна уу.
    Мэргэжлийн сүмогийн оргилд хүрсэн Монголын хүүгийн амжилт, амьдралын тухай амттай түүхийг www.24tsag.mn хүргэж байна. Дэлхийд Монголын нэрийг өргөж яваа Их аварга Хакухо М.Даваажаргалын фото түүхийг хүлээн авна уу.
01
Ирээдүйгээ зүүдлээгүй ч яваа үе: Өдгөө монголчуудын баатар хэмээн төсөөлөгдөж буй тэр том эр хэдэн аравны өмнө иймхэн жаал хүү байв. Энэ үед Даваажаргал өөрийнхөө ирээдүйг зүүдлээгүй явсан нь ойлгомжтой. Түүний эцэг Ж.Мөнхбат аварга үндэсний бөхийн наадамд зургаан удаа түрүүлж, Монгол Улсын анхны олимпийн медалийг /1968 оны Мексикийн олимпоос мөнгөн медаль/ авчирсан монголчуудын хайртай бөх тул Даваажаргалыг багаас нь үндэсний бөх болгоно хэмээдэг байжээ. Энэхүү ойлголтын ачаар Даваажаргал багаасаа сагсан бөмбөг тоглох, гүйх зэрэгт сайн байв.

02
12 настайдаа. Яадаг ч байсан бөх болох хувь заяа:  Аавынхаа чадварыг өвлөх гэж тэрээр бараг арван настайгаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлжээ. Хэрвээ сүмогийн ертөнцийг зориогүй байсан бол ямар ч байсан үндэсний бөх болох байв.

03
Юунд аппетит хөдлөв?: Гартаа жимс барьсан хүү Кёкүшюзан Батбаярын ялалтуудыг үзсэний дараа харийн бөхийн ертөнцөд очиж түүний адил барилдах “апепиттай” болжээ. Ингээд тэрээр рикиши буюу сумогийн бөх болохоор Япон улсыг зорьсон байна. Батбаяр туниа муутай өсвөрийн хүүг ивээлдээ авч олон дэвжээний багшид санал болгосон боловч хэн ч дөнгөж 60 кг жинтэй, 1.75 м өндөртэй, японоор нэг ч үг хэлж чаддаггүй хүүг хэн ч шавиа болгохыг хүссэнгүй. Ийм л хүнд эхлэл Даваажаргалыг хүлээж байв.

10425486_325216224354354_1501396329848432628_n
Ахынхаа ачийг үргэлж санаж явна: Батбаяр нутгийн дүүгээ Монгол руу буцаахын даваан дээр нэгэн дэвжээний багш шийдвэрээ өөрчилж Даваажаргалыг бэлдэхээр болов. Энэхүү баярт мэдээгээр Батбаяр дэвжээний багштай хамт хооллож, баярласан сэтгэлийн гүнээс гарын шавиа мэргэжлийн сумод оруулна хэмээн архи амссан амны халуунд хэлжээ. Хоёр хоногийн дараа Кёкүшюзан Даваажаргал дээр ирээд Японд хоосон амлалт байдаггүйг анхааруулж, Даваажаргалыг Мияагино дэвжээний багшид нь хүлээлгэн өгчээ. 

435c1f5fc26b7a01big
Нандин бэлэг: Сүмогийн ертөнцөд оруулсан, түшиж тулж байсан энэ их ачийг нь М.Даваажаргал хариулахыг бодож явдаг бөгөөд Д.Батбаяр ахдаа их гарын шүрэн хөөрөг бэлэглэсэн. Энэхүү шүрэн хөөргийг Япон тэнгисийн шүрээр хийсэн бөгөөд Монголын “Эрийн гурван наадам”-ыг дүрсэлж захиалгаар сийлүүлсэн юм байна. 

Hakuho
Хакухо нэрийн учир: Мияагино дэвжээний багш Даваажаргалын цонхигор цагаан царайг анх хараад Сүмогийн их аварга Ёкозуна Тайхогийн нүүрний өнгөтэй төстэй байсан тул шинэ гишүүнээ Хакухо хэмээн нэрлэжээ. Энэ нь цагаан галт шувуу гэсэн утгатай үг бөгөөд багш нь “цагаан галт шувуу ирлээ” хэмээн танилцуулж байв.

Дэвжээний багшийн гарт орсон залуу Хакухо шаргуу хичээллэсээр 16 нас хүрсэн ч түүний чадвар үнэлэгдэхүйц сайнд тооцогдохгүй байв. Гэвч тэр энэ үеэс галзуу юм шиг бэлтгэл хийж, аль болох хурдан жин нэмж, хүчирхэг булчинтай болохыг оролджээ. Гэсэн хэдий ч зорилгодоо хүрээгүй байсан тул анхны башёдаа 2001 оны тавдугаар сард барилдаж Жонокучи зиндаанд бичигджээ. Үүнээс хойш таван жилийн дараа Озеки цолд хүрэв.  
 
04
Залуухан Сэкитори Хакухо эцгийнхээ хөргийн өмнө: Эцгийнхээ нэр хүндийг унагаахгүй гэж шаргуу хөдөлмөрлөсөн гурван жилийн ачаар Даваажаргал 16 см-ээр өсч 70 гаруй кг болжээ. Түүний хичээл зүтгэлд хэн ч саад болж чадахгүй мэт. 2004 оны нэгдүгээр сард дөнгөж Журю зиндаанд хөл тавьсан тэрээр хоёрхон башёгийн дараа хамгийн дээд зиндаа Макуучид өрсөлдсөн юм.

05
Галт шувуу хөөрөв:Макуучи зиндаанд аянга буулаа гэлцэнэ. Энд л тэрээр авъяас чадвараа харуулахаар ирсэн юм. Учир нь дээд зиндаанд дэвшсэн эхний тэмцээндээ л Хакухо гарамгай амжилтыг үзүүлэн шуугиан дэгдээж барилдсан бөгөөд 4 тэмцээний дараа сүмогийн түүхэн дэхь 451 дэх Сэкиваки хэмээн бичигджээ. 2006 онд цагаан галт шувуу ингэж хөөрсөн юм.

06
Гэмтлээ бүрэн эдгээсэн Хакухо нөхөддөө өргүүлнэ. Туршлага, хүчийг хослуулсан Ёкозуна Хакухогийн зорилго одоо уулын оргилд зэрэгцэн очих.

07
Эцгийн адил: Нэгэнт л түүний эцэг монгол бөхийн оргилд хүрснээс хойш Хакухо Озеки болоод дуусгахыг хүссэнгүй. Галт шувуу сүмогийн ертөнцийг оргилд хүрэхээр улам хүчтэй дэвэх болжээ.

image005
Хардалт төрүүлсэн хурим: Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Ёкозуна Хакухо М.Даваажаргал 2010 онд Токиогийн төвд Саёко гэдэг япон бүсгүйтэй хуримласан юм. Энэ үед монголчууд хайртай хүүгээ харийн оронд алдах вий хэмээн хардаж, харамласан байсан нь хэвлэлүүдийн мэдээ, сэтгэгдлүүдээс харагдана. Энэ хоёр өдгөө гурван хүүхдийн эцэг эх.

image005
Монголчууд эзэгнэсэн ертөнц:2014 оны 11 дүгээр сард Цагаан галт шувуу мэргэжлийн сүмогийн оргилд хүрэхээр дэвлээ. Тэрээр энэ сард 44 жилийн турш хэн ч хүрч чадаагүй их аварга Тайхогийн амжилттай зэрэгцэн очсон нь монголчуудад баяр бахархал, зарим хүмүүст атаархал авчирсан нь ойлгомжтой.

20463-600x330
Оргилд хүрэв: Өнгөрсөн нэгдүгээр сард Хакухо сүмогийн ертөнцийн оргилд хүрлээ. Цагаан галт шувуу зөвхөн оргил өөд л нисдэг гэдгийг Монголын хүү баталж чадсан юм. Энэ бол Монголын хөвгүүд Японы сүмогийн ертөнцийг эзэлсний оргил үе нь билээ. Хэрвээ тэр цаашид ниссээр байвал хэн ч түүний амжилтыг эвдэж чадахгүйд хүрэх биз.

e29bc1686ef8c38big
Японы сүмогийн холбоо дээд амжилтыг эвдсэн Их аваргад шүүгчдийг шүүмжилсэн хэмээн хатуухан сануулга өгч шийтгэхийг шаардаж байна. Хакухо хэл хальтирч хэлсэн үгэндээ уучлал хүссэн. Япончууд түүний дээд амжилтыг ингэж “мялаав”. Япончууд Хакухог хэзээ ч эвдэж чадахгүй шинэ рекорд тогтоох вий хэмээн айж байж ч мэдэх.

10425486_325216224354354_1501396329848432628_n
Хоёрхон хоногийн өмнө дээд амжилт эвдсэн Хакухог эх орондоо ирэхэд нь гэр бүл, ард түмэн нь ингэж угтав. Хуурай ах Д.Батбаяр эхнэрийн хамт иржээ. Хакухогийн аав, ээж оргилд хүрсэн хүүгээ үнсэх гэж ихэд яарна.

10425486_325216224354354_1501396329848432628_n
Эх нутагтаа хийморио сэргээж нар мандахыг харав.

10425486_325216224354354_1501396329848432628_n
Монголын нэрийг дэлхийд дуурсгасан хоёр эр.

Snapshot_2015-02-17_124017
69 дэх их аварга М.Даваажаргалд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Япон Улсын мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон, дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав, хүү баатартай боллоо.

Цагаан галт шувуу оргил өөд л нисдэг...
Д.Идэржаргал
www.24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (103.229.121.160)
    Сайхан ээж аавын сайн хүү. Монголын ард түмний хүү. Эхнэр нь ямар үндэстэн байх нь хамаагүй аз жаргалтай сэтгэл хангалуун явбал болоо. Маш их хайрлаж хүндэлдэг шүү Даваажаргалаа. Бурхан өршөөг
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • ain (202.70.36.182)
    ene mongol hun u yapon hun yumu
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • иргэн (103.229.120.90)
    гайхалтай ,,,,,
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • tugrug (103.26.193.181)
    tsagaan zodogtiin ur udam mundag bh amjilt
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Byambadorj (183.177.101.130)
    Davaajargal avargadaa amjilt hvsie ushuu ih bolomj baigaa gej boddog 40 tvrvv bolgoh heregtei shvv hicheegeerei
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • акина (112.72.13.35)
    цагаан галт биш цагаан гарьд шувуу биз дээ.
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • Orhon aimag (103.26.195.249)
    Amjilt, sain huu.
    2015 оны 04 сарын 02 | Хариулах
  • Япон тиийшээ л хүн дээ. Эцгийгээ амьд байхад арай (103.229.121.80)
    За даа
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шүтэн бишрэгч (202.179.20.99)
    Аварга минь амжилт. Түрүүлээд л байгаарай. Хэзээ ч бүү ялагд
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • аварга (202.70.36.150)
    Их аварга минь сайн хичээж байгаад 45-н түрүү авчихаарай гэж ерөөе
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • burhanaas guih guilt..huu (182.160.3.146)
    Hakuho Davaajargal shig aldartai mundag sain huu 2015 ond nadaas turnu gej itgej,naidaj bn.burhan mine husliig mine bieluuleerei...
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.20.78)
    Монгол гэдэг нэрийг дэлхийд дуурсгаж яваа Даваажаргал, Мөнхбат аваргуудаараа бахархгүй байхын аргагүй ээ. Та бүхэнд аз жаргал, амжилтын дээдийг хүсье.
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • МОНГОЛ ФОТО (202.131.225.51)
    Монгол үндэсний хувцастай зураг нь үнэн тасархай харагдаж байна. Хажуудах жуумалзсан хүүхэн сүрийг нь дарж байна шүү.
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    Eronhiilogch maani sandal deer zogsson baihaa
    2015 оны 02 сарын 22 | Хариулах
  • Сайхан (103.26.193.246)
    Мөнхбат гуай болон Даваажаргалд амжилт аз жаргал хүсье. Монголчууд оюуны доройтолд дэндүү орсон учраас төрийн тэргүүн, одууд гээд олигтой бүхнээ элдвээр хэлдэг болжээ. Боливол таарна.
    2015 оны 02 сарын 21 | Хариулах
  • Darmaa (182.160.0.49)
    Даваажаргал гэгч ёс жудаггүй мангар новшийг дагаж хөөрч байгаа хүмүүс ёстой нөгөө ү... монгол
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • Munkhbat (68.100.11.68)
    Odoogoor Dagvaa avarga ch Mongol ulsad yum buteej giiguuleegui l bna. Ene khuug ikh ukhaalag gej boddog. Ekh orondoo tustai ikhiig buteene biz ee.Deer 1 khun ulsiin baatar khudulmuriin baatar tsoliig kholiod l bkh shig bna daa. Khunii sain taliig kharj demjij baival zugeer yum bol uu.Muulj l baival gesen shig khumuus baikh yum.Hakuho ulam ikh amjilt gargaarai.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Tsogt (203.91.116.34)
    Баяр хүргэе. Дүү аваргаараа бахархаж байна. БААТАР болоорой... АМЖИЛТ ХҮСЪЕ...
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (183.81.171.133)
    агуу агуу агуу....
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • аааа (202.170.71.39)
    Япон улсын баатар цол өгвөл яасийн.Монгол улсын баатар цолыг чинь японы булаан эзлэгчдийн эсрэг амь биеэ, цус нөжөө урсгасан хүмүүст өгдөг байгаа биз дээ.монголдоо хөдөлмөрлөсөн хүнд өгдөггүй юмуу,
    2015 оны 02 сарын 15 | Хариулах
    • Зочин
      tenegterei duraka.haduraad bhi tenegchine
      2015 оны 02 сарын 15
  • бадарч (112.72.13.188)
    ийм агуа хүүд бүү атаархаарай дэлхийд ганцхан хувь заяа.
    2015 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.120.150)
    tsagaan garid shuvu bhaa
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Soongo (122.201.22.58)
    Баатарыг зүгээр өгөөд байдаг юм уу гэж бичсэн хүнд хэлье жинхэнэ хөдөлмөрийн баатар гэдгийг ингэж авдаг юм гэж дэлхий нийтэд хүч хөдөлмөрөө харуулчихаад байна хөөе, чи наад асуултаа хүн андуурч асуугаад байна, зүгээр шахуу авсан хотын даргаасаа наад асуултаа асуугаад тэр цэцэрлэг энэ тэрээ бариулаарай за, монголчууд атаархаад өгөхгүй бол больно л биз сэтгэлээрээ баатар байтугай хүндэтгэн дээдлүүлэх юмаа хийчихсэн хүүхэд шү атаархуу, арчаагүй зарим нэг хүнд хэлж байна шүү
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (76.245.193.126)
    Dagvaa tsirkiig bulaaj avsanaas uur yu giiguulevee
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.141.198)
    шантайчихаад эгдүүтэй хүн шүү. баатарыг чинь зүгээр л өгөөд байдаг юм уу. Монголын ард түмэнд нэг цэцэрлэг юм уу, асрамжын газар барьж өгөөд ажиллулж байвал болдоггүй юм уу. тэр талдаа дагваа илүү сайн байх аа.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.20.109)
    МОНХОЙЧИХООД ХӨӨРХӨН ЗОЛИГ ШҮҮ.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (43.242.243.210)
    Баатар өгөх хэрэгтэй дээ. Дэмжиж байна.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • oogii (202.70.44.238)
    Augaa avargiin augaa huud bayar hurgen, hundetgen bishirch bna.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BUSINESSKIDS хөтөлбөр Монголд нээгдлээ
    31 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    1 цаг 10 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    1 цаг 13 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    1 цаг 16 мин
  • ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв
    1 цаг 20 мин
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
    1 цаг 42 мин
  • Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр" түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ
    2 цаг 10 мин
  • “ЦЭДЭНБАЛЫН ХОРОО”
    2 цаг 21 мин
  • Арьс шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр “хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
    2 цаг 26 мин
  • ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
    2 цаг 28 мин
  • Н.Цэрэнсодном: “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хуримтлагдсан ашиг өнөөдрийн байдлаар 33 тэрбум төгрөг байна
    2 цаг 29 мин
  • "The MongolZ" баг энэ хагас сайнд ОХУ-ын "Мagic" багийн эсрэг тоглоно
    2 цаг 42 мин
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    3 цаг 48 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    4 цаг 6 мин
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    4 цаг 50 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    4 цаг 51 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    4 цаг 53 мин
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    5 цаг 49 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    6 цаг 7 мин
  • Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
    6 цаг 18 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК