Өдрийн цагаар хагас цаг дугхийх нь шөнө авч чадаагүй хоёр цагийн нойрыг нөхөж, эрч хүч өгдөг болохыг Парисын Декарт их сургуулийн судлаачид нотолжээ. Судалгааг удирдсан эрдэмтэн Брайс Фараут “Өдрийн цагаар унтах нь мэдрэлийн системд эерэгээр нөлөөлж, дархлалын системийг хэвийн хэмжээнд хүргэнэ. Учир нь хүн хангалттай унтаж чадаагүйгээс болоод дархлалын систем мууддаг юм” хэмээн ярьжээ.
Эрдэмтэд 25-32 насны 11 эрүүл чийрэг хүн дээр гурав хоногийн туршилт явуулжээ. Ингэхдээ туршилтанд оролцогсдыг шөнө бүр хоёр цаг унтуулжээ. Тэдгээр хүмүүсийн шээс, шүлсэнд шинжилгээ хийхэд стресс ялгаруулагч гормоны хэмээ нэмэгдэж, цусан дахь сахарын хэмжээ ихэсч, вирусын эсрэг интерлиукин уураг багассан байна. Дараа нь өдрийн цагаар 30 минут унтуулахад сөрөг шинжүүд арилж, хэвийн хэмжээнд хүрчээ. Эндээс үзвэл, шөнө ээлжээр ажилладаг хүмүүс өдрийн цагаар заавал нойроо нөхөх нь чухал болох нь харагдана.
Нойр дутмаг байх нь ажлын бүтээмжид нөлөөлөөд зогсохгүй хэт таргалах, сэтгэл гутралд орох, чихрийн шижин өвчтэй болоход нөлөөлдгийг судлаачид сануулж байна.