
Засгийн газрын өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын яамны харьяа Спортын бэлтгэлийн төвийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаарыг 71 байхаар болжээ. Тиймээс уг төвийн ажилчид дунд ямар нэгэн халаа, сэлгээ болон цомхтгол явахгүй бололтой. 2012 оноос хойш тус байгууллагын нэрийг гурван ч удаа сольж байжээ.