Дархан-Уул аймагт саяхан есөн давхар орон сууцны таван давхарт баллон дэлбэрсэн хэрэг гарсан. Уг хэргийн шалгалт дуусаагүй байхад дахин “Дархан гурил тэжээл” ХК-ийн үйлдвэрт дэлбэрэлт болсон юм.

Дархан-Уул аймагт саяхан есөн давхар орон сууцны таван давхарт баллон дэлбэрсэн хэрэг гарсан. Уг хэргийн шалгалт дуусаагүй байхад дахин “Дархан гурил тэжээл” ХК-ийн үйлдвэрт дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлт дахин гарч болзошгүй байгаа тул хэргийн газар ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, өдөртөө 2-3 удаа хуралдаж байгаа аж. Комиссынхон 30 метр өндөртэй, зургаан метр диаметртэй цлиндерүүдийн аль нь дэлбэрч, аль нь аюулгүй болох талаар нарийвчилсан шалтгааныг хийж байна. Хэдийгээр будаа устгалд оруулах үеэр уг цлиндер дэлбэрсэн гэж байгаа ч албан бус эх сурвалжийн өгсөн мэдээгээр Хятад руу гаргах гэж байсан будаатай цлиндер дэлбэржээ. Тиймээс энэ нь хэн нэгний санаатай үйлдэл байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж.
Б.Чимэг