Улсын хэмжээнд өнгөрсөн сард 6668 эх амаржжээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 221 буюу 3.4 хувиар, хүүхдийн тоо 234 буюу 3.6 хувиар өссөн байна. Харин нялхсын эндэгдэл өмнөх оны мөн үеэс 37.2 хувиар, 1-5 хүртэлх насны 141 хүүхэд эндэж 29.4 хувиар өссөн үзүүлэлтэй гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.





















































