Хууль Зүйн сайдын Д.Дорлигжавын охин Истанбулд усанд осолдож амиа алдсан гэх харамсалтай мэдээлэл байна. Энэ талаар Консулын газраас үгүйсгэхгүй байна.Эх сурвалжийн хэлж буйгаар “Манай улсын хоёр ч иргэн Туркийн Истанбул хотод аялалаар явж байгаад золгүйгээр амиа алдсан аж. Амиа алдсан залуусын нэг нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин С байжээ. Харин нөгөө залуу нь манай улсын нөлөө бүхий бизнесмэний хүү байсан гэдгийг эх сурвалжууд хэлээд байна. Тэднийг усанд осолдсон гэх мэдээлэл байгаа аж.
Гэвч зарим эх сурвалжууд үүнийг тусдаа гарсан осол хэмээн онцлоод байна.
Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хувьд охин, хүү хоёртой бөгөөд охинд нь ийн золгүй явдал тохиолдсон тухай эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр өнөө өглөө Истанбул руу ниссэн байна. Харин хэрэг дээр тус улсад суугаа манай улсын ЭСЯ яамныхан ажиллаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (71)