МУГЖ Э.Амартүвшинг Оросын театр урьжээ
МУГЖ, Э.Амартүвшинг Оросын театр урьжээ
ДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, МУГЖ, дуучин
Э.Амартүвшин нар ирэх сарын эхээр ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үүдийг зорино.
Буриад, Монголын ДБЭТ хамтран ажиллаж, уран бүтээлчдээ харилцан солилцож,
туршлага судлахаар тохиролцсоны дагуу тэднийг Буриадын тал урьсан гэнэ. Ирэх
сард Буриадын театрт тоглох Ж.Вердийн “Риголетто” дуурийг бүрэнбэх удирдаж,
Э.Амартүвшин Риголлеттод дуулахаар болжээ.
Т.Хулан