Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Валентины баярын сонирхолтой баримтууд

2015-2-14
0
ЖИРГЭХ

valentines-gift-e-card-hearts1. Валентины баяраар зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 3,8 тонн шоколад худалдаалагддаг нь үнэн. Үүний 2,450 кг-ыг нь бүсгүйчүүд бэлэглэдэг байна. Ихэвчлэн бүсгүйчүүд хайртай залуудаа шоколад хайлуулж зүрхэн хэлбэрт оруулаад хайртайгаа илчлэх, батлах гэх мэтээр сэтгэлээ илчилдэг. Манай улсын нийслэл хотод гэгээн хайрын баяраар 24,120,000 сарнай цэцгийг эрчүүд хайртай бүсгүйдээ бэлэг болгон худалдан авдаг.
 

2. Хосуудын бие биедээ билэглэдэг 3,8 тонн шоколадаар бүх л бүтэн хамер жиип худалдан авч болох нь үнэн. . Хосууд дунджаар гэгээн хайрын баяраар 60,000 төгрөгний зардал гаргадаг гэнэ. Кино үзэх, хоолонд орох, дараагаар нь хөтлөлцөөд хотын гудмаар алхах гэх мэт.
 

3. Нийт хосуудын 12 хувь нь ажил дээрээ валентинийн билэг хүлээн авдаг нь үнэн. Улаанбаатар хотод амьдардаг 15-35 насны нийт хүмүүсийн 36 хувь нь ганц бие, 27 хувь нь үерхдэг, 1 хувь нь сүй тавьсан, 36 хувь нь гэрлэсэн байдалтайгаар валентинийн баярыг угтаж байна.


4. Валентины баярын маш олон түүх домог байдаг нь үнэн.

Хосуудын баяр бүр эртнээс улбаатай гэдэг. Эртний Ромд Lupercalia хэмээх эротикийн наадам явагддаг байсан бол эртний Орос улсад Петр, Феврониягийн өдөр хэмээх гэгээн баярыг тэмдэглэдэг байжээ. Харин Гэгээн Валентиний өдрийг 16 гаруй зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн түүхтэй аж. Тодруулбал, 269 онд Ромын эзэн хаан II Клавдий дайчдаа эхнэр авахыг нь хориглосон тушаал буулгажээ. Тэрээр уг тушаалын үр дүнд дайчдын эр зориг хатуужиж гэр бүлээ гэхээс илүү эзэн хаант улсаа гэх сэтгэлтэй болно гэж найджээ. Гэвч хайр сэтгэлийн хүч мөнхөд оршдгийн жишгээр сэтгэлтэй хосуудыг энэ тушаал зогсоож чадаагүй аж. Тэр бүү хэл, Ромын Терни хотод хосуудыг нууцаар гэрлүүлдэг Валентин гэх нэгэн гэлэнгийн алдар нэр цуурайтаж эхлэв.

Валентин нь эх дэлхийгээ хайрладаг их романтик нэгэн байсан гэх. Тэрээр хосуудад захидал, цэцэгсийг нь зөөж өгч хайрын захидал бичихэд нь тусалж муудалцсан хосуудыг нийлүүлдэг байсан ажээ.

Чингэтэл Валентиний талаар эзэн хаан олж мэдээд улмаар түүнийг цаазлах тушаал буулгасан байна. Валентин өөрөө болохоор шоронгийн харгалзагчийн охинд ухаангүй дурласан нэгэн байжээ. Тиймээс цаазлуулахын өмнөх өдөр тэр бүсгүйд хайраа илчилсэн захидлыг бичиж “Чиний Валентинаас” хэмээн хаягласан байв. Харамсалтай нь, дээрх бүсгүй түүнийг цаазлуулсны дараа л захидлыг олж уншсан гэдэг.

Итгэл үнэмшилдээ эцсээ хүртэл үнэнч байсных нь төлөө католик сүмийнхэн Валентинийг гэгээнтнүүдийнхээ тоонд оруулсан аж. Харин 496 онд Ромын пап лам Геласиус жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентиний өдөр болгох зарлиг буулгажээ.

Гэгээн Валентиний өдрийг 13 зууны үеэс эхлэн Европ даяар, харин 1777 оноос Америк даяар тэмдэглэдэг болсон түүхтэй. Энэ өдөр дурлалт хосууд маань хайраа илчилсэн ил захидлуудыг бие биедээ илгээдэг болов. Үүнээс гадна хүмүүс энэ л өдөр хуримаа хийж сүй тавихыг эрхэмлэдэг болжээ.
Мэдээж хэрэг, орон бүр өөрийн өнгө аясаар, уламжлал, зан заншлаар энэ өдрийг өнгөрөөдөг. Францын хосууд энэ өдөр бие биедээ үнэт эдлэл бэлэглэдэг бол Данид хатаасан цагаан цэцэгсийг бие биедээ бэлэглэдэг уламжлал тогтжээ.
 
Тэгвэл Англид ганц бие бүсгүйчүүд өглөө эртлэн босч цонхоор харуулдан зогсдог уламжлал бий. Тэд энэ өдөр цонхоор хамгийн анх харагдсан эр нь заяаны хань байх болно гэдэгт итгэдэг ажээ. Харин Саудын Арабт энэ баярыг тэмдэглэхийг хориглодог бөгөөд хоригийг зөрчсөн хүмүүст маш өндөр торгууль ногдуулдаг байна.
 
Гадаадын улс орнуудын уламжлалуудад дурдсанаар, Гэгээн Валентиний өдөр шувууд, тэр дундаа тагтаанууд ижлээ сонгодог гэх. Эр тагтаа өөрийн сонгосон хосоо хэзээ ч сольдоггүй учраас хайрын бурхан Венерагийн элч шувуу хэмээн шүтэгдсээр ирсэн билээ. Тийм учраас энэ өдөр ичиж нэрэлхэлгүй эр хүн дээр түрүүлж очоод түүнтэй гэрлэхийг гуйхад болохгүй зүйл үгүй гэж зарим нэг романтик бүсгүйчүүд үздэг байна.
 
5. Ил захидал бол зорилгоо мэдэрсэн хамгийн романтик бэлэг гэдэг нь үнэн.  Учир нь одоо цагт тэр бүр захиа бичихээ байсан.
 
 
Энэ өдөр хосууд цэцэг, чихэр, тоглоом, агаарын бөмбөлөг (шаар) болон өвөрмөц хэлбэртэй ил захидлуудыг бэлэглэдэг билээ. Зүрх хэлбэртэй ил захидалдаа залуус шүлэг тэрлэн бие биедээ хайраа илчилсэн эсвэл хайр хүсэмжилж байгаагаа илэрхийлсэн байдаг. Ийм ил захидлуудыг америкчууд Valentine’s card, Valentine гэдэг бол оросууд “валентинка” гэж өхөөрддөг. АНУ-ын Баярын ил захидлуудын холбооноос Зул сарын баяраас хойш Валентиний баярын ил захидал хамгийн их борлогддог хэмээн мэдээлсэн нь бий. Мөн тус мэдээлэлд дурдсанаар, АНУ-д жил бүрийн Валентиний баяраар дунджаар 190 сая ил захидал шуудангаар дамжин илгээгддэг ажээ.
 valentines-gift-e-card-hearts
6. Сарнай бол валентинийн баярын амин сүнс гэдэг нь үнэн.
 
Анхны сарнайг 5000 жилийн тэртээ Азид тарьж ургуулсан гэж үздэг байна. Харин зэрлэг сарнай бүр эрт буюу 35 сая жилийн тэртээ бий болсон ажээ. Тэгвэл Гэгээн Валентиний баярын өдрөөр 3 саяас доошгүй ширхэг сарнай зарагддаг гэсэн албан бус тоо байна.
Эрт дээр үеэс европчууд энэ цэцгийг бурхны цэцэг гэж дээдэлсээр иржээ. Сарнайтай холбоотой олон домог бий. Харин эртний ромчуудын домгоос иш татвал: Роданте хэмээх нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй амьдарч байж гэнэ. Түүнтэй гэрлэхийг хүссэн залуус их байсан ч тэрээр хэнийг нь ч тоодоггүй байв. Гэтэл тэд түүнийг машид ихээр хайрлаж түүнтэй гэрлэхийг хэт их хүсдэг байсан учир Родантегийн тоомжиргүй байдал нь тэднийг бухимдуулах болжээ. Ингээд бухимдсан залуус хаалгыг нь эвдэн гэрт нь дайрч орсон гэх. Энэ явдал Диана бурхныг тун их хилэгнүүлсэн аж. Тиймээс тэднийг шийтгэн үзэсгэлэнт бүсгүйг цэцэг, харин танхай залуусыг нь тэр цэцэгний өргөс болгон хувиргасан хэмээн дээрх домогт өгүүлжээ. Домог домгоороо л үлдэнэ. Харин сарнай цэцэг бол цаашдаа ч гоо үзэсгэлэн, хайр сэтгэлийн билэг тэмдэг хэвээр үлдэнэ гэдэгтэй хэн ч маргахгүй.
Сарнайн учир утгын тухайд: улаан сарнай нь “Би чамд хайртай”, цагаан сарнай нь “Чи минь маш үзэсгэлэнтэй” гэх үгсийг орлож чаддаг бол улаан, цагаан сарнай хосуулсан баглаа нь эв найрамдал, ягаан сарнай нь тансаг байдал, шар сарнай нь баяр баясгалан, улбар шар сарнай нь хүсэл тэмүүллийг илэрхийлдэг байна. Харин дэлбээлж амжаагүй цагаан сарнай нь “Чи хайр дурлалд арай эртэднэ” (“Чи балчир байна”) гэсэн санааг илэрхийлдэг ажээ.
Тайваньд Гэгээн Валентиний баярын өдрөөр эрчүүд нь эмэгтэйчүүддээ сарнай бэлэглэдэг уламжлал тогтоод удаж байгаа аж. Бэлгийн сарнайн тоо нь чухал утгыг илэрхийлнэ. Тухайлбал, эрэгтэй нь эмэгтэйдээ нэг ширхэг сарнай илгээвэл хайраа илчилж байгааг, харин 100 сарнай илгээвэл гэрлэх санал тавьж буйг илтгэдэг байна.
 7. Шоколадгүйгээр гэгээн хайрын баярыг төсөөлөхийн аргагүй нь үнэн.
 valentines-gift-e-card-hearts
 
Хэдийгээр япончууд Гэгээн Валентиний баярыг 1970-аад оны сүүлчээс эхлэн тэмдэглэх болсон ч бие биедээ шоколад бэлэглэх эртний уламжлал Японоос үүсэлтэй гэж хэлж болно. Оросод өрнөсөн хувьсгалын дараа Японд суурьшсан Оросын худалдаачин Морозов гэгч энэхүү уламжлалын суурийг тавьсан гэх таамаг бий. 1936 онд тэрээр зүрх хэлбэртэй шоколад үйлдвэрлэж сурталчилгааг нь Гэгээн Валентиний баяртай уялдуулжээ. Гэвч дайны өмнөх үед бие биедээ зүрхэн хэлбэртэй шоколад бэлэглэх уламжлал зөвхөн Япон дахь гадаад иргэдийн дунд л түгж амжив. Харин дайны дараа Японы талх, чихрийн ажилтнууд энэ уламжлалыг сэргээн 1958 онд бүтээгдэхүүнийхээ сурталчилгааны аяныг Гэгээн Валентиний баяртай уялдуулан явуулж эхэлсэн байна.
8. Овжин залуус, овжин бэлэг өгч хайртай  бүсгүйгээ баярлуулдаг нь үнэн.

Жижигхэн, гоёмсог хуудсан дээр Валентиний баяраар хайртаасаа хvлээж байгаа хvслээ бичээрэй. Vнсэлт, vзвэр, халуун ванн гээд юу ч байж болно. Харин одоо бичсэн “тушаалаа” хайртдаа єгєєд хvслээ биелvvл.
9. Валентинын баяраар хостой нь баярлаж, хосгүй нь гэгэлздэг нь үнэн.
 
Валентинын баярын ганц худал
1. "Сингл" залуус дандаа ганцаараа  байна гэвэл худлаа. Учир нь бурхан заавал амьдралын хатуу хүтүү, баяр жаргалыг хамтдаа идэл гэж хэн нэгнийг нөгөөтэй нь хайрын нандин утсаар холбодог жамтай.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Айсуй (182.160.40.53)
    Энэ баярыг тэмдгэлэн 10 хос тутмын 8 салсан, 100 хувь аз жаргалгүй амьдарсан тухай судалгаа байдаг учраас АНУ д хоргилсон юм.
    2015 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    9 цаг 50 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    10 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    11 цаг 4 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    11 цаг 30 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    12 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    13 цаг 19 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    13 цаг 41 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    14 цаг 27 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    14 цаг 42 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    14 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    15 цаг 4 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    15 цаг 8 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    15 цаг 18 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    15 цаг 50 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    16 цаг 54 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    17 цаг 3 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    17 цаг 7 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    17 цаг 7 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    17 цаг 12 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    17 цаг 24 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК