Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томиллоо.

Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томиллоо. Түүнийг 64,7 хувийн саналаар дэмжив. Асуулт асууж, саналаа хэлсэн гишүүд түүнийг чадварлаг боловсон хүчин гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч төрийн нарийн бичгийг энэ суудалд суулгах нь угаасаа буруу гэж үзэж байгаа хэлж байсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "УИХ-ын гаднаас томилогдож байгаа хоёр сайдын хувь хүнийх нь талаар хэлэх зүйл алга. Гэхдээ томилгооны зарчим нь өөрөө улс төрийн соёл, хууль зүйд нийцэхгүй байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга бол улс төргүй, нийтэд үйлчлэх төвийг сахисан хүн байх ёстой. Иргэд бол намууд төрийн албаар дамжуулж мөнгө олдог, өөрсдийн намын гишүүдийн ажлаар хангадаг болжээ гэж ойлгох болсон. Ард нь байгаа төрийн албан хаагчид намд өгсөн юмныхаа хариуг авч байна гэж харж байна шүү дээ" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Байгаль дэлхий улс төрийн намаас өмнө байсан. Тиймээс байгаль дэлхийдээ улс төрийн өнцгөөр биш, сэтгэлээсээ хандаарай" гэлээ. Сайд болсон Ц.Цогтбаатар "Байгаль орчны тухай хоёр шинэ хууль батлахаар зэхэж байгаа. Богд хаан уулын ойролцоо олон барилга байгуулсан асуудалтай нарийвчлан танилцана. Ховордсон ан амьдтыг хамгаалах асуудлыг зуун хувь дэмжиж, гадны байгууллагуудын анхаарал, санхүүжилтийг яаж татах вэ гэдэг дээр анхаарч ажиллана" гэв. Тэрбээр үнэхээр санаачлагатай, сэтгэлтэй ажиллана гэдгээ амлалаа.
Сэтгэгдэл (1)