Төрийн ордны хаалгыг хааж зогсон жагссаны үр дүнд МҮЭХ, Монголын ажил
олгогчдын эздийн нэгдсэн холбоо, Засгийн газар хэлэлцээрийн ширээнд сууж
Үндэсний хороо байгуулсан билээ.

Төрийн ордны хаалгыг хааж зогсон жагссаны үр дүнд МҮЭХ, Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоо, Засгийн газар хэлэлцээрийн ширээнд сууж Үндэсний хороо байгуулсан билээ. Өчигдөр тэд хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу үнийн хөөрөгдөл, цалин тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн талаар ажлын хэсгүүдийн мэдээллийг сонссон байна. Тус хороо нь үнийн өсөлтийг ямар арга замаар бууруулах талаар хэлэлцэж, УИХ-ын чуулганаар оруулах саналыг боловсруулж байгаа юм. Харин өнөөдөр зөвлөмж гаргах ажил нь дуусах тул дараа долоо хоногт зөвлөмжөө УИХ-д хүргүүлэх аж.