Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ жилийн “Болор цом”-ын сюрприз

2015-2-16
0
ЖИРГЭХ

    Болор цом” болдогоороо болж яруу найрагч Б.Мягмаржав “Болор цом”-ын эзэн хүртэж нутаг нугийнхаа дэмжлэгээр “Болор цом” хүртдэг гэх олны хардлагыг үгүй болохыг батлан харуулсан үйл явдал болов. Ардын уран зохиолчдын түүхэн нутагт болсон энэхүү Болорцомд сэтгүүлч, зохиолч Б.Ойдовын Зохиолчдын хорооны туулсан замнал хэмээх элэглэл олны анхаарлыг татаж, гэнэтийн нэгэн сюрприз болж чадсаныг жирийн үзэгчид төдийгүй яруу найргийн хүрээнийхэн өндрөөр үнэлж байсан юм. Б.Ойдов Өвөрхангайн Хужирт сумын уугуул бөгөөд өнгөрсөн жилийн Болорцом наадмаар яруу найргийн манлайд яваа нэр хүндтэй олон яруу найрагчдийг уран чадварлагаар элэглэсэн нь үзэгч олонд төдийгүй тухайн элэглэлд багтсан олон эрхмүүдээс онц үнэлгээ авч байсан билээ.
uls_54e171bd56b99_1
Өнгөрсөн жил Б.Ойдов олон яруу найрагчдад тус бүрд нь элэглэл зохиож байсан бол энэ жил тэрбээр 80 жилийн түүхтэй Монголын Зохиолчдын эвлэлийн хялбаршуулсан түүхийг хоёрхон хуудсанд багтаан егөөдөж, үзэгчдийн таашаалыг дахин хүртсэн юм. Тиймээс энэ жилийн “Болор цом”-ын гэнэтийн нэгэн сюрприз бол “Зохиолчдын хорооны туулсан замнал” байлаа гэж ярих хүн олон байлаа. Ингээд Б.Ойдовын уншсан элэглэлийг толилуулъя.

ЗОХИОЛЧДЫН ХОРООНЫ ТУУЛСАН ЗАМНАЛ

Лодойдамба Гаадамбыг өөлөөгүй байхад
Лочин Ренчинг ноолоогүй байхад
Лодонгийн Түдэвийг цоороогүй байхад
Ломбыг үзгээ шүүрээгүй байхад

Ядмааг санхүү бариагүй байхад
Явууг намын үүр болоогүй байхад
Сэнгийн Эрдэнийг сэвээгүй байхад
Сэнгээг хороонд дэвээгүй байхад

Дуламыг зан үйл судлаагүй байхад
Дулмааг Жамсранжавтай “суугаагүй” байхад
Дуунд “Хар” Дагвадоржийг мөнхрөөгүй байхад
Дуг.Доржийг “Шаг” Дорж мөргөөгүй байхад

Дооровыг огт хагараагүй байхад
Доржготовыг шогт илрээгүй байхад
Догмидыг Дорноговьд балраагүй байхад
Дожоодоржийг харь гариг руу зэлрээгүй байхад

Тэрслүү Чойномыг гулраагүй байхад
Тэмээчнээр Галсанг шилрээгүй байхад
Цэдэвийг хороонд ирээгүй байхад
Цэрэнжамцыг хоршоонд идээгүй байхад

Умдаанд Гайтавыг унаагүй байхад
“Улаан” Долдыг сунаагүй байхад
Урианхайг дэл тавиагүй байхад
Удвалыг дээшээ дэвшээгүй байхад

Энэ Зохиолчдын хороо
Эвтэй найртай байжээ

Наваансүрэнг орлогчоор залж байхад
Нацагдоржууд хороонд шавж байхад
Цэдэндамбааг радио хөөж байхад
Цэдэндоржийг хороо тууж байхад

Гүрбазарыг телевизэд асч байхад
Гүрсэдийг “Тоншуул”-д хусч байхад
Гүрренчинг Дарханд тэсч байхад
Гүррагчааг сансарт нисч байхад

Барамсайг “главлит” шантаажилж байхад
Бадарчийг ансанбальд шалиглаж байхад
Бавуугийн Лхагвасүрэнг шатаж байхад
“Банхар” Пүрэвсүрэнг шартаж байхад

Барнангийн Доржпаламыг ноцож байхад
Банзрагчийг “Болор цом”-д эцэж байхад
Балбарыг улс төр лүү мацаж байхад
Балдоржийг Шүрээ рүү гэтэж байхад

Энэ Зохиолчдын хороо
Эвдрэх тийшээ ханджээ

Дэндэвийн Пүрэвдоржийг дэвшиж байхад
Дэргэдийн нөхдийг нь завшиж байхад
“Дэлт” Чимэддоржийг дэвэж байхад
“Дээлт” Алтангэрэлийг саваж байхад

Зундуйн Доржийг догширч байхад
“Зуудаг” Доржийг архирч байхад
Зуун айлд Заныг зутарч байхад
Зуун граммд Уянгыг задарч байхад

Цоодолыг дуулиар амьсгалж байхад
Чойномыг дуулианаар амьдруулж байхад
Цом руу Ичинхорлоог тэмүүлж байхад
Цол руу Сампилдэндэвийг тэшүүлж байхад

“Цог”-ийг Зандраа эрхэлж байхад
Цогтыг хүүхэн эргүүлж байхад
Цолмонг Энхбаяр эрхлүүлж байхад
Цооцоог Сүрэнжав элдэж байхад

Энэ Зохиолчдын хороо
Эвсэл болон задарчээ

Ай.Төмөр-Очирыг агсарч байхад
Арагваан Гэрэлийг хагсарч байхад
Архинд Батбаатарыг нэвширч байхад
Ахмад зохиолчдыг хөгширч байхад

“Эрүү” Баярааг хөзөрдөж байхад
Энхбаярыг хуулийнхан гүжирдэж байхад
Энхбатыг телевизүүд таталцаж байхад
Ишхүүг архинаас татгалзаж байхад

Романаар Цэнджавыг оролдож байхад
Ордонд Одончимэдийг хуралдаж байхад
Егөөдлөөр Сарантуяаг гижигдэж байхад
Ертөнцөд Мэнд-Ооёог танигдаж байхад

Норовын Гантулгыг гаарч байхад
Монхор Билэгсайханыг цайрч байхад
Модернист Галсааг цоорч байхад
Моломжамцыг “Болор цом” шүүрч байхад

Чойсүрэнгийн Дагвадоржийг цайлж байхад
Цогдоржийн Бавуудоржийг яйлж байхад
Цоодолын Хуланг цойлж байхад
“Чоно”-ын Жамъянг дүүлж байхад

Дамбын Төрбатыг жаалж байхад
Даргалагч Буянзаяаг дийлж байхад
Дархад Мийгааг бөөлж байхад
Дарга Мөнхцэцэгийг туйлж байхад

Энэ зохиолчдын хороо

Эргээд хэвэндээ оржээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.23.51.13)
    Ийм дажгүй элэглэлийг балай гэж шүүмжлэх нь утагагүй юм
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.23.51.13)
    Энэ шүүмжлээд байгаа этгээд өөрөө ёстой балай. Аягүй бол өөрийг нь оруулаагүй болохоор тэр шүү дээ.
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • boldoo (202.131.233.154)
    amjilt husey hodolmorch hun bnga shuumjleliin bai boldog ulam ih hicheegeerei tegeh tusam n
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.233.154)
    chamd bhgui avyas ene hund biidee harin chi l balai bhdaa amjilt husey olon saihan nom zohiol bichdeg hundee ataarhagchid bn gdg tednii urd yvaagiin shinj hunees deer yvahad hun buhen ataarhdag yum shu amjilt ta shu
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.123.182)
    Марзан балай юм.бас одоогийнхонд тал засна аа.балиар юм
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    9 цаг 6 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    9 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    10 цаг 19 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    10 цаг 45 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    12 цаг 8 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    12 цаг 35 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    12 цаг 56 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    13 цаг 43 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    13 цаг 57 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    14 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    14 цаг 20 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    14 цаг 23 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    14 цаг 33 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    15 цаг 5 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    16 цаг 10 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    16 цаг 19 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    16 цаг 22 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    16 цаг 23 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    16 цаг 27 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    16 цаг 39 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК