
XVII жарны "Галзууруулагч" хэмээх сар шинийн баярт зориулсан хүчит 256
бөхийн барилдаан маргааш буюу битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд болно.
Цагаан сарын барилдаан бөхчүүдийн тухайн жилийн өнгийг тодорхойлдог
уламжлалтай. Тийм ч учраас бөхчүүд болон бөх сонирхогчид энэ барилдаанд
ихээхэн анхаарал хандуулдаг билээ. Өнгөрсөн морь жилийн барилдаанд улсын
гарьд Д.Рагчаа түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэж байсан юм. Тус
барилдаан маргааш 14 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл (1)