Засгийн эрх мэдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглана гэж үзжээ
Засгийн эрх мэдлийг сонгуулийн сурталчилгаанд
ашиглана гэж үзжээ
Өнгөрсөн 24 цагт манай сайт МАН-ын дангаараа бүрдүүлсэн засгийн газар
үлдсэн хугацаанд хэр үр дүнтэй ажиллах талаар уншигчдынхаа санал бодлыг сонссон
билээ. Санал асуулгад оролцсон нийт хүмүүсийн 45.8 хувь нь МАН-ыг засгийн эрх
мэдлийг сонгуулийнхаа ажилд ашиглана хэмээн үзсэн бол 25 хувь нь тус нам
засгийн газрыг толгойгоороо хариуцаж байгаа тул сайн ажиллана гэж хариулсан
байна. Мөн санал өгсөн иргэдийн цөөнх буюу 16 хувь одоогийн засгийн газрыг
богино хугацаанд дорвитой ажил амжуулж чадахгүй, ямарч өөрчлөлт орохгүй гэж
хариулжээ.
Т.Хулан