
XVII жарны "Галзууруулагч" хэмээх сар шинийн баярт зориулсан хүчит 256
бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.
Цагаан сарын барилдаан бөхчүүдийн тухайн жилийн өнгийг тодорхойлдог
уламжлалтай. Тийм ч учраас бөхчүүд болон бөх сонирхогчид энэ барилдаанд
ихээхэн анхаарал хандуулдаг билээ. Өнгөрсөн морь жилийн барилдаанд улсын
гарьд Д.Рагчаа түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэж байсан юм. Бөхийн барилдаан 14.00 цагаас эхэлнэ.