
XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан яг одоо Монгол Бөхийн өргөөнд эхлэж байна. Өнөөдрийн барилдаанд Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Улсын гарьд Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Улсын заан Ч.Санжаадамба тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд хүрэлцэн иржээ. Даширамд дуулгахад их шөвгийн барилдаанд шалгарсан дөрвөн бөхөд Ерөнхийлөгчийн батламж гардуулна юм байна.