Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт өнөө өглөө баярын нулимс дуслуулсан нэгэн сайхан учрал боллоо. 24tsag.mn уншигч, дэмжигчдийнхээ хамтаар хүний газар хүүгээ, дүүгээ сураггүй алдаад байсан монгол айлыг элэг бүтэн болголоо. Өчигдөр орой Катманду-Сөүл-Улаанбаатар чиглэлээр нисч ирсэн Б.Баяндэлгэр “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатарын машинаар шөнөжин довтолгосоор өнөө өглөө Чойбалсан хотын ойролцоох гэртээ иржээ. Гэвч гэртээ харих зам түүний хувьд амар дардан байгаагүй билээ. Б.Баяндэлгэрт тохиолдсон явдал гадаадад зорчихдоо нарийн мэдээлэл, нямбай төлөвлөлттэй байж сурахыг олон хүмүүст анхааруулсан сургамж юм. Мөн монгол хүн монгол хүнийхээ төлөө санаа зовж, дэм дэмэндээ явах гэгээн сайхан үйлсийн үлгэр жишээ ч юм. Энэ бүхнийг эргэн сануулж 24tsag.mn монгол залуу харийн шоронгоос гэртээ ирсэн 10 алхмыг нэхэн тодруулж байна.
1. 2006 он. Таван жил гаруйн өмнө Дорнод аймгаас 17 настай жаал хүү Өмнөд Энэтхэг рүү бурхны ном сурч, шавилан суухаар оджээ.

2. 2011 оны 6 дугаар сар. Суралцах хугацаа нь дуусахтай давхцан, мөнгөгүй ба хэнэггүйгээсээ болж олон жил төлөгдөөгүй байнга оршин суух зөвшөөрлийн төлбөр нэхэгдэв.
3. Гэрийнхнээсээ явуулсан мөнгийг халааслаад Балбаар дамжин харихаар Б.Баяндэлгэр умардыг зорив.
4. Сэрэмжлүүлэг: БНСУ-д 9 жил амьдарч байгаад эмийн ургамал судлахаар Балбад ирээд байгаа гэх, 30 гаруй насны Буяндэлгэр хэмээх монгол хүн Катмандуд байна. Тэрээр Б.Баяндэлгэрийн замын зардал болох мөнгийг “Төвд рүү гаргаж өгнө” хэмээн залилан аваад, зугтжээ.
5. 2011 оны намар. Мөнгөгүй, танилгүй, хэлгүй монгол залуу гудамжинд хоноглож эхлэв. Балбад Монгол улсын ЭСЯ байхгүй.
6. 2011 оны 10 дугаар сар. Катмандугийн цагдаад баригдаж, визийн хугацаа хэтэрсэн тул Цагаачлалын албанд хүргэгдэн Dilli bazaar дахь хорих төвд саатуулагдав.
7. 2011 оны 11 дүгээр сар. Сайхан сэтгэлт балба хүмүүс Б.Баяндэлгэрийн тухай олж мэдэв. Тэд Катмандуд байнга оршин суух балба нөхөртэй монгол эмэгтэйд хандан Улаанбаатар руу холбоо барьж Б.Баяндэлгэрийн тухай мэдээлэл дамжуулж өгөхийг хүсэв. Монгол бүсгүйн хариулт: НАДАД ЯМАР ХАМААТАЙ ЮМ!
8. 2011 оны 12 дугаар сарын 26. 24tsag.mn болон ntv production студийнханд Катмандуд томилолтоор ажиллаж байхдаа балба лам Дэнгээгээс шоронд 2 сар гаруй болж буй монгол иргэний тухай олж мэдэв. Сэтгүүлчид шоронд нэвтэрч түүнтэй уулзав.

9. 2012 оны 1 дүгээр сарын 20. www.24tsag.mn сайт дээр гарсан мэдээллийн дагуу “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар туслахаа илэрхийлэв. Балба руу Монголын иргэнийг суллуулах торгуулийн болон тийзний мөнгийг шилжүүлэв.
10. 2012 оны 1 дүгээр сарын 28. Б.Баяндэлгэр Буянт Ухаад нулимс асгаруулан буув. Маргааш өглөөнийх нь мандах нарнаар Дорнод уудам талд халуун цайны ааг ханхалсан гэртээ сууж байлаа...
БИД ЦӨӨХҮҮЛЭЭ.
БИЕ БИЕНЭЭ БИТГИЙ ХАЯАРАЙ, МОНГОЛЧУУД АА!

24TSAG.MN- ХОЛБООТОЙ БАЙЯ!