Монгол улсын түүх, соёл, гадаад харилцааны тухай улсаа сурталчилах Монголын Соёлын өдрүүд энэ оны 2 дугаар сарын 25-нд Бүгд Найрамдах Индонез Улсын Сурабая хот, 2 дугаар сарын 28-нд нийслэл Жакарта хотуудад тус тус зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээг Жакартад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Сурабаяад суугаа Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Монгол Костюмсын 27 уран бүтээлч урилгаар оролцож Монголын үе үеийн үндэсний, түүхийн гэрч болсон монгол хувцас, хөөмий, уртын дуу, бие биелгээ гээд үндэснийхээ урлаг соёлыг бүрэн хэмжээнд сурталчилан үзүүлэх юм. Төлөөлөгчид маргааш Индонезийн Жакарта хотод хүрэлцэн ирэх аж.

