Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан алба хаагчдыг цагдан хорьлоо.

Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан алба хаагчдыг цагдан хорьлоо. Үүнийг анх Монголбанкныхан илрүүлж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат хяналт тавьж байгаа аж. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригт нэр бүхий хүмүүсийг баривчлах зөвшөөрөл өгснөөр дөрвөн хүнийг баривчилсан байна. Үүнд Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн нэг алба хаагч, Монголбанкны гурван алба хаагчид байжээ. Монгол банкаар дамжуулж, гадаадад худалдсан алтнаас 20-иод килограмм алттай тэнцэх хэмжээний сорьцийн зөрүү гарсан байна. Дэлхийн зах зээл дээрх алтны үнийн өчигдрийн ханшаар тооцвол 20 кг алт нь 1.2 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөг болж байгаа юм.
Б.Чимэг