тус намын хүчтэй гурван лидер болох С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл нар
бүгд сонгуулийн өмнө удирдан зохион байгуулах, сонгуулийн дараа
хариуцлага хүлээх болов.

Өнгөрсөн бямба гарагт Их хурлаа хийсэн ИЗН-д Д.Энхбат тэргүүтэй Ногоон намын гишүүд албан ёсоор элссэнээр нэрээ Иргэний зориг Ногоон нам болгосон билээ. 500 гаруй төлөөлөгч оролцсон энэ хурлаар туг, билэг тэмдгээ ч өөрчилсөн юм. УИХ-ын гишүүн С.Оюун даргын суудлаа УИХ-ын гишүүн Д.Энхбатад өгөх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Мөн МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн нэр ч хүчтэй яригдаж байсан. Тэгвэл нийт гишүүдийн саналаар ИЗНН гурван даргатай байхаар шийджээ. Дээр дурдсан тус намын хүчтэй гурван лидер болох С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл нар бүгд сонгуулийн өмнө удирдан зохион байгуулах, сонгуулийн дараа хариуцлага хүлээх болов. Ингэснээр намын удирдлага нэг хүний хараан доор байдаг жишгийг халж байна хэмээн хуралд оролцогчид ярьж байлаа. Харин сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 50 хувьд хүргэх тухай өмнө нь яригдаж байсан ч энэ асуудал хөндөгдсөнгүй. Энэ хуралд УИХ-ын гишүүн З.Алтай, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нар дэмжиж байгаа илэрхийлэн оролцсон байна.