
Модон хонь жилийн анхны томоохон барилдаан ирэх долоо хоногт болох гэж байна. Тодруулбал Эх орончдын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой бөхийн уламжлалт барилдаан 2015 оны 3-р сарын 1-ний 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. МАН-аас МҮБХ-той хамтарч зохион байгуулаж буй тус барилдааны бай шагнал нэлээдгүй өндөр байх сурагтай.