
Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Эдгээрээс өнгөрсөн шөнө Англид болсон Манчестер Сити болон Барселона клубын тоглолт ихээхэн сонирхолтой болсон юм. Этихад цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтод зочид 2:1 харьцаатайгаар Ситиг талбай дээр нь буулган авлаа. Гоолуудыг Ситигээс Агуэро оруулсан бол эсрэг багаас Луис Суарез дабль хийж гайхалтай тоглолт үзүүлэн багаа ялалтад хөтөлжээ. Хоёр багийн хариу тоглолт Барселона клубын талбай Камп Ноуд болно.