
Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтоо өнгөрсөн шөнө Ювентус клуб талбай дээрээ хийлээ. Тэд Германы хүчирхэг баг Боруссия Дортмунд клубыг хүлээн авч 2:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. Хоёр багийн тоглолтын эхний хагаст Ювентус клуб гайхалтай байж ялалтыг өөрсдийн талд шийдсэн гэхэд болно. Тоглолтын гоолуудыг эздээс Карлос Тевез болон Морато нар хийсэн. Харин Дортмундын цорын ганц гоолыг Марко Ройс оруулсан юм.