Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Цогтбаатарыг ажлын хариуцлага алдсан хэмээн Цагдаагийн ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж, энэ сарын 26-нд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Цогтбаатарыг ажлын хариуцлага алдсан хэмээн Цагдаагийн ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж, энэ сарын 26-нд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Учир нь өнгөрсөн оны наймдугаар сард Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байлдагч Б.Батбаяр хал цэргүүддээ зодуулж амиа алдсан юм. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Харин шалгалтын явцад түүнийг минингет өвчнөөр амиа алдсан хэмээх шүүхийн дүгнэлт гарсан учраас түүнд холбогдох хэргийг өнгөрсөн аравдугаар сард хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэвч гэр бүлийнхэн нь шүүхийн дүгнэлтийг эсэргүүцэн, холбогдох байгууллагад хандаад байсан юм.
Б.Чимэг