2009 онд П.Сумъяажав гэгч нь найз Д.Бямбадоржтой хамт 11 сая төгрөгийн төлөө танилынхаа гэрт нэвтрэн, 5-12 насны хоёр охиныг хүчиндэж, дүүг нь хөнөөсөн билээ. Харин эгчийнх нь хоолойг хутгаар хэрчин эрэмдэг болгон орхисон юм.

2009 онд П.Сумъяажав гэгч нь найз Д.Бямбадоржтой хамт 11 сая төгрөгийн төлөө танилынхаа гэрт нэвтрэн, 5-12 насны хоёр охиныг хүчиндэж, дүүг нь хөнөөсөн билээ. Харин эгчийнх нь хоолойг хутгаар хэрчин эрэмдэг болгон орхисон юм. Гэвч тэднийг насанд хүрээгүй хэмээн гурван шатны шүүхээр үзэн, өршөөлийн хуульд хамруулаад сулласан. Харин уг хэргийн дараа П.Сумъяажав нь “Зууны мэдээ” сонинд “ Би аймшигт хэрэг үйлдсэн нь үнэн. Гэхдээ намайг өршөөсөн төрдөө баярлалаа. Мөн би дүүг нь Бямбадорж эгчийг нь нухсан” хэмээн ярилцлага өгч байв. Гэтэл тэрээр өнгөрсөн долоо хоногт дахин хэрэгт холбогджээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Саруултуяагаас тодруулав.
-П.Сумьяажав энэ удаад ямар хэргээр шалгагдаж байна вэ? -Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гурван ломбардыг бусадтай нийлэн тоносон. Хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар 100 гаруй сая төргөгийн хохирол учраад байгаа. Сэжигтнүүдийг саатуулан шалгаж байна.
-Хэргийг хамт үйлдсэн хүүхдүүдийн тухайд? -Дөрвөн хүүхэдтэй нийлж, дээрмийн хэрэг хийсэн. Бүгдээрээ 1990-1992 оны хүүхэд байгаа юм. Мөн өмнө нь ямар нэгэн хэргээр ял шийтгэл авч байсан хүүхдүүд байсан. П.Сумьяажав өөрөө 2009 онд бусдын амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдэж, 2011 оны наймдугаар сард насанд хүрээгүй гэх үндэслэлээр өршөөлийн хуульд хамрагдсан нэгэн.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)