БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө Хорооллын эцсин замд амины Т.Марк-2 маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 20-25 орчим насны эрэгтэйг мөргөж ослын газрыг орхиж явсан байна.Зам тээврийн осол нь бусад гэмт хэргийг бодвол анхаарал болгоомжгүй, санамсаргүй, болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Гэтэл зам тээврийн осолд холбогдсон жолооч осол хэргээ нуун далдлах, айж сандарсан байдлаас шалтгаалан ослын газрын орхиж явах, гэмтсэн хүнд тусламж үзүүлэхгүй байх зөрчлийг байнга гаргаж байна. Иймд хэрэв зам тээврийн осолд холбогдсон бол Жолооч та ослын талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх, осолын газраас эд зүйл, тээврийн хэрэгслээ хөдлөхгүй байх, хохирсон хүнд анхны тусламж үзүүлж үүргээ биелүүлээрэй.
Д.Ундрах /24tsag.mn/






















































