Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Экс Ерөнхий сайдын таван тайлбар

2015-2-26
0
ЖИРГЭХ

алтанхуягАН-ын даргаар зургаан жил ажиллаж, удирдсан сонгуулиуддаа намаа ялуулж байсан Н.Алтанхуяг… Ерөнхий сайдын ажлаа аваад долоо хоног бүр хэвлэлийнхэнд мэдээлэл хийдэг байсан Н.Алтанхуяг… Засгийн тэргүүний суудлыг, намынхаа тамгатай хамт “тушаачихаад” хэл чимээгүйхэн яваад өгсөн Н.Алтанхуяг…

Сар шинийн өмнөхөн хэвлэлд ярилцлага өгчээ. Ерөнхий сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд хүчний байгууллагуудаар, хэвлэл мэдээллээр “балбуулсан”-тай нь харьцуулахад гоморхож, өсөрхдөггүй хүн гэдэг нь  ярилцлагаас нь харагдах ажээ. Гэхдээ ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан тэрээр нам дамжсан бүлэглэлүүдийн тухай, хүчний байгууллагуудын тухай,засаглалын үндсэн зарчим алдагдаад байгаа тухай битүүхэн ч гэсэн хэлчихэж. Эрх мэдэл ганц нэгхэн хүн рүү төвлөрч байгаа тухай яг тэр гээд нэр цохоогүй ч ярилцлагыг бүрэн эхээр нь уншихад хариулт нь бараг тодорхой байх аа. (Экс Ерөнхий сайдтай Э.Энэрэл нийтлэлчийн хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь www.ЬааЬаг.mn -ээс унших боломжтой.) Сайн ажиглавал бүх зүйл тодорхой болно гэж Н.Алтанхуяг сайд хэлсэн байна билээ. Түүний ярилцлагаас таван зүйлийг онцлон хүргэе.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад охин А.Саранзаяаг нь, ахлах зөвлөх А.Гансүхийг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж байлаа. Магадгүй төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ хамаатан садан нь, найз нөхөд нь хуулийн байгууллагуудаар хамгийн их шалгуулсан хүн нь Н.Алтанхуяг сайд байх. Тэрээр “Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялладаг түүх надаар дуусаг” хэмээн Авлигатай тэмцэх газрын талаар ингэж ярьжээ.

“Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй. Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо энэ байгууллагын нэр хүндийг унагаж байгаа. АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. Шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Энэ мэт нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа нь өнөөдөр ямар үр дүнд хүргээд байгааг урьдчилж хараад шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Энэ машин  эр бяраа үзүүлж биднийг,  бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов. Бид чинь ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ…

Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялладаг түүх надаар дуусаг.”

Засгийн газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлнө гэсэн  шахалт ирсэн учраас  Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэнээ ажлаас нь чөлөөллөө гэж тухайн үед хэвлэлүүдээр мэдээлж байлаа. Г.Дэнзэнгийн талаар тэрээрийн өгүүлэв.

“Миний туслахаас зөвлөх хүртэл ажил хийж байхдаа манай бага дүүгийн охинтой дотносож гэр бүл зохиосон энгийн л нэг залуу. Гэтэл манай хэрэг эрхлэхийн дэд дарга болоод хяналт  шалгалтын тал дээр залуу хүүхэд зоригтой ажиллаж олон хүний булхайг илчилж чангатгасан нь золиослогдох нэг шалтгаан нь болсон байх.  Хоёрт хамгийн бодит шалтгаан бол өнөөх л улс төрийн золиос. Өнөөгийн нийгэм, бохир улс төр ингэж л залуу хүний амьдралаар тоглосон. Би  үнэндээ түүний өмнө буруутай мэт санагдаад уулзахаар эвгүй байдаг.”

Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайдын ажлаа өгөөд гурван сар болжээ. Экс Еоөнхий сайд өнөөгийн улс төрийн талаар ийн хэлжээ.

“Шоолж шүүмжилж, огцруулж, хамтраад юуг яаж өөрчлөв. Долларын ханш  улам  өсч, халаа сэлгээ, хэрүүл тэмцэл  идэвхжиж, хуулийн шинэчлэл мухардаж, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдаа барьж хориод, хүүхэд  эхчүүдийн мөнгөө хүртэл хасч таная, албан хаагчдаа цомхотгоё гээд сууж байгаа нь бидний хожил уу. Стратегийн ордууд дахь хувь, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлье гэж ярилцах нь бүү хэл бүр эсэргээрээ бүгдийг нь зарж үрвэл эдийн засгаа аварна гээд сууж байгаа нь зөв шийдэл үү. Зарим хүмүүс өөрийн хувийн эрх ашгийн ялалтын төлөө ялж байна гэж итгэсэн байхад цаана нь бүр илүү том эрх ашгийн хожил аваад сууж байгаа талууд ч бий…

Бүх зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Бид эрүүл зөв өрсөлдөөнөөр улс орноо хөгжүүлэх үүрэг хүлээсэн ардчилсан Үндсэн хууль, УИХ, Засгийн газартай улс болохоос Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш.”

Сонгуульд өрсөлдөж, суудал хувааж, сөрөг хүчин, эрх баригч болж харагддаг ч улс төрийн намууд бизнес эрх ашгаараа нэгдсэн хэдхэн хүний “тоглоом” болчихоод байгаа гэдгийг экс Ерөнхий сайд ч ярилцлагадаа дурджээ.

“Үнэндээ бол өмнө сөрөг хүчин маань, эх орон ярьж бидэнтэй АН МАН үзэлцээд байгаа харагдавч цаагуураа эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний л том эрх ашиг, том мөнгөний тоглолт байсныг өнөөдөр та бүхэн нүдээ жаахан томсгоод харвал ив ил байна. Ер нь энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг ингээд ярьчихаж мэдэх хүн учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан. Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн.Тэдэнд зөвхөн  бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон”

Сүүлийн арваад жилд Монголын улс төрийн гол сэдвүүдийн нэг нь Оюутолгой төсөл байлаа. МАН олонхи байх үед Оюутолгойн төсөл Н.Алтанхуяг сайдын үед зогсонги байдалд байсан. Хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснийг зөвшөөрөөгүй учир төсөл урагшлаагүй ч бас өмнөхөөсөө дордоогүй гэдгийг тэрээр тайлбарлажээ.

“Намайг огцроход “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан.  Монгол Улсын Ерөнхий сайд огцроход хамтрагч компанийн захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар учиртай вэ гэж. Би Монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай Засгийн газар Оюутолгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан. Анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум гаруй доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшеөрөөгүй”
 
О.АМАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • zochin (103.26.195.13)
    shinechlel bol setgel gargan hiih ajil gej helsen shigee olon olon shinechleliig hiisen hun shdee, tolgoigoo ugaalagsnaa ch medeegui hun hunii amiig dagahaa hezee neg bolih yum bol doo. amjilt husiii
    2015 оны 03 сарын 09 | Хариулах
  • Irgen (223.62.212.76)
    ALTANHUYAG bol ih zuil hiiseen. ELBEGDORJIIG zailuulj ireeduin erunhiilogch boloh hun dee. Taniig hundelj yavdag shuu .
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.195.122)
    Сайн сайд байсан юм бол. Ард түмний амьдрал дордож хямрал болсон юм бэ. битгий худлаа ***** хамаатангуудаа
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.143.119)
    Зальтай
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.229.120.86)
    Mongolin tyyhen deh hamgin anhnii hulgaich Eronhii said. Syylchiinh baih boltugai. Ashgyi neg zaillaa, odoo torin alband shuurguulsan hamaatan sadang ni zailuulah heregtei!
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin (103.26.195.174)
    Sain said baisan shuu
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • bi (103.23.51.1)
    Тэр бүлэглэл гээд байгаа чинь мафиас ялгаа юу байна. Нэг л их бүлэглэл гэж зөөлрүүлж ярьсан гарууд байх юм. Мэдэж байгаа юм бол тэр, тэрний мафи гээд шудрагаар олон нийтэд дэлгээд өгөөч ээ.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin (122.201.31.124)
    udsen eruu huvhairch udyylsen but urgadag gej saihan mongol ug bdg hezee negen tsagt unen yalahig harah tsag ireh bha sain ajillasan shuu amjilt husie
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    Монголын сүүлийн 25 жилийн түүхээд хамгийн сайн ЕС бол энэ хүн
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Монгол (150.129.141.20)
    Тэгээд эрх мэдэл хэний гарт төвлөрөөд байгаа юм бэ, мэдэх хүн байна уу? Хэлээд өгөөч
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (203.91.117.4)
    Таныг хүндэлж явдаг.Амжилт хүсье.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.63)
    Ene hun uneheer sain ajillasan. Mongolchuud bid sohorchihsin. Odoo ene Saihanbileg ed nar yu hiij baigaan haraachdee?????? Uneheer N.Altankhuyag sain udirdagch baisiin bna gedegiig odoo l ard tumen uhaarch bna...
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.15.241)
    САЙХАНБИЛИГ АЛТАНХУЯГИЙН ТӨРЛИЙН АЛБЫГ ТӨРИЙН АЛБА БОЛГОЖ БАЙНА.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.15.241)
    АЛТАНХУЯГ МОНГОЛЫН ТӨРД ИХ НҮГЭЛ ХИЙСЭН ХҮНЭЭР УДАХГҮЙ ТОДОРНО. АЛТАНХУЯГ АА ХҮН ШИГ АМЬДАРУУЛЖ УЛС ШИГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭСЭН ХААНА БАЙНАА. МОНГОЛЫН ЗАРТАЙ ХУДАЛЧ МИНЬ. ДУУГҮЙ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (85.140.178.37)
    2009 оны сонгуульд Энхбаярыг дэмжиж 10 сая төгрөг Ардчилалын анхдагч нарын холбоонд өгч нөгөөдүүл нь Элбэгдоржийг балбаж байсан, АН-ын сонгуулын штабыг С.Эрдэнэ үндсэндээ удирдаж байлуу
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.194.114.234)
    alialagch baisaan zailuul.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.113)
    МУНДАГ ХҮНШҮҮ ЭНЭ ХҮНШИГ ЕРӨНХИЙ САЙД ОРИЙН 10Н ЖИЛДЭЭ ТӨРӨХГҮЙ БИЗДЭЭ.АЖИЛД НЬ АМЖИЛТ
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • айсуй (182.160.3.104)
    алтанхуяг шиг ерөнхий сайд энэ хорин таван жилд байсан эсэхийг санахгүй байна. жинхэнэ монгол цустай юм билээ дөрвөн ойрадын хүү юм билээ
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • иргэн ий сан***** (103.10.23.13)
    Алтанхуяг сайд сайн ажиллаж байсан АН ТҮҮХЭНДЭЭ орон нутгийн сонгуульд ялж байгаагүй бүх шатны сонгуульд ялалт байгуулсан түүхэн сонголтыг Алтанхуяг дарга хийсэн нь түүхэнд бичигдэх цаг ирнэ гэдэгт итгэж байна аа
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • анчин (103.10.22.72)
    энэ өөрөө тэр хэдэн цөөхөн шулаачдын нэг нь
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin (103.10.22.72)
    albanaas buuhaaraa l ardtaigaa ailsaj hudal gemgui hun bolj jujigleh suuj baisan suudal deerhee harj muulah geh tiim sain l yum bol ter suudald suuhdaa yah gej hantsuin dotroo laahaidaj yvsan yum bee ylgaagui neg teregnii dugui
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    8 цаг 16 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    8 цаг 55 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    8 цаг 58 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    9 цаг 3 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    9 цаг 4 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    9 цаг 41 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    10 цаг 17 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    10 цаг 34 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    10 цаг 49 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    11 цаг 4 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    11 цаг 9 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    11 цаг 55 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    11 цаг 56 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    12 цаг 14 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    12 цаг 21 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    13 цаг 4 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    13 цаг 6 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    14 цаг 1 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    14 цаг 37 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    14 цаг 39 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК